|

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр хуралдана

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр хуралдана

 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15.00 цагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болно. Хурлаар Аймгийн ИТХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар, Дархан-Уул аймгийн засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт /2013-2016 он/, Боловсрол, соёлын байгууллагуудын Төсвийн шууд захирагч нарын үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн мэдээ, Хаягжилтийн нэгдсэн систем байгуулах ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд хаягжилтийн нэрийн зургийг зохиож, батлуулах тухай, 2017 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай,2016 оны Газрын нэгдмэл сангийн тайланг дүгнүүлэх тухай, Эрчим хүчний инженерийн шугам сүлжээний өмчлөлийг мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэхтэй холбогдуулан инженерийн шугам сүлжээний өнөөгийн өртөг тооцох зардлын тухай гэсэн үндсэн 8-н асуудал хэлэлцэх ажээ.