|

Энэ өдрийн зурхай /2017.01.27/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 30. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, хоёр хар мэнгэтэй, хөх бар өдөр. 

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал:  Мод

Элдэв тэнгэртэн одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Эв нэгдлийн өдөр. Та урьдын алдаагаа засаж, үнэхээр таны итгэлийг хөсөрдүүлээгүй, уучилж болох бол тэдгээр хүмүүстэйгээ өөрөө санаачилан холбоо үүсгэ. Мөн нийгмийн тустай асуудлуудад оролцоход тохиромжтой. Хэрвээ танд хувь заяаны зөн, мэдрэмж ойлгомжгүй шинж тэмдгүүд өгч байвал алдаагаа засаж залруулахад нилээн цаг хугацаа шаардагдахад бэлэн бай.


ҮХЭР (4/20-5/20)

Таагүй өдөр. Танд багагүй таагүй явдлууд учирч болзошгүй. Иймээс л зурхай байдаг гэж та амандаа хэлнэ. Хөршүүд, найз нөхөдтэйгөө харьцах харьцаа таагүй байдалд орно. Ажил дээр ч бэрхшээл гэрэх тул уулзалтуудаа цуцал. Учир нь таны төлөвлөгөөг нураах гэнэтийн үйл явдал болж болзошгүй. Урьдчилан тохиролцсон асуудлуудаас хүртэл маргаан үүснэ. Эрүүл мэндэдээ анхаарч жолооны ард, гудамжаар болгоомж, анхааралтай яв.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Юу ч юм хүлээсэн өдөр. Ямар ч саад бэрхшээл даван туулж, өөрийн амжилтанд бахархах хүсэл оргилно. Цонхоор харж, гэгээн сайхан учрал мөрөөднө. Мэргэжлээрээ дамжаанд сурах, албан томилолтоор явах зэрэг сонирхолтой санал хүлээн авна. Хэн нэгнээс сайхан мэдээ ирнэ гэсэн итгэл байсаар байна танд. Зоригтой бай. Амжилт гаргахгүй байсан ч бууж өгч болохгүй. Эрэл хайгуулд цаг гарга. Сандал дээр шигдэж суух хэрэггүй. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй, гэмтэл авах магадлалтай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Эрч хүч өндөр байна. Өглөөгүүр эрч хүчээ ашиглан гол ажлаа нугал. Хурал цуглаанд хэлэх үгээ сайн бэлд. Идэвхтэй амьдралаар амьдар. Гэмтэл авч болзошгүй тул сайн хамгаалалт ашигла. Гэр бүлийнхнээ муу зүйлсээс хамгаалаарай. Санаа тавьж, өчүүхэн зүйлд нь ч оролц.


АРСЛАН (7/23-8/22)   

Аливаа олон нийтийн үйл ажиллагаанд сайн өдөр. Найзуудтайгаа хамтран олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно. Өөрийн хэрэгцээтэй эд зүйлс худалдан авахад таатай. Аялал жуулчлалаар явахад тохиромжгүй. Томлилтоор явах ажлыг өөр хүнд шилжүүл. Ажилгүй бол ажилд орох боломж гарна.


ОХИН (8/23-9/22)

Бизнесийн ажилд хүндрэл гарч болзошгүй. Тиймээс та өөрийнхөө тэвчээр чадвар хоёроо харуулах хэрэгтэй болно. Багагүй гүйлгээ ухаан, харилцах чадвар ч хэрэг болно. Хол газар явах хэрэггүй. Зайлшгүй ажлаа заавал зохицуул. Ахуйн хэрэгслүүдтэй болгоомжтой харьц.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй өдөр. Хийж буй ажил хэрэгт тань олон бизнес, санхүүгийн ажил хэрэгтэй холбоотой чухал шийдвэр гарна.Идэвхитэй эрч хүчтэй байж эргэн тойрондоо, амьдралаа дээшлүүлэх, амьдралыг бататгах зүйл бий болгоно. Төрөл төрөгсөд ойр дотны хүмүүс тань анхаарал хандуулан халамжилж тойрон хүрээлнэ. Дотно хүмүүстээ тусалж дэмжин, амьдралын баяр баясгаланг өгсөнөөр таны амьдралын эрч хэзээ ч буурахгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Зарим санаа зовоосон ажил сэтгэл санааг тавгүй болгох өдөр. Хэт ажиллах тухайд сайн бод. Зарим ажил таныг огт амраахгүй, бүүр стресст оруулна. Иймд хүчээр амар. Оройн цагийг найз нөхөд гэр бүлийнхээ хүрээнд цагийг аятайхан өнгөрүүл. Амралт, яриа хөөрөө, хөнгөмсөг байдал эм болно. Ажил төрлийг хойш тавьж болшгүй бол санаа зоволгүй чадварлаг мэргэжилтнүүдээс зөвөлгөө ав.


НУМ (11/22-12/21)

Тууштай байх өдөр. Нумынхны ихэнхид шударга эсэхийг тань сорих янз бүрийн тохиолдол учирна. Хамгийн гол нь жүжиглэхээсээ илүү сэтгэлээсээ байж, төлөв занг эрхэмлэ. Түр зуурын амжилтад толгой эргэх хэрэггүй. Гэнэтийн амжилтыг нэг их тоолгүй тууштай,алхам алхамаар олж авах амжилт хэрэгтэй. Тэгвэл бат бэх суурь тогтоно. Амьдралынхаа ихэнхи хэсэгт сургуульд сурсанаас илүү амьдралаас суралцсан туршлага, арга ухаан хэрэг болж буйг харуулах үйл явдал тохиолдоно.


МАТАР (12/22-1/19)

Гэмтэл авах, гай гамшиг тохиолдож болзошгүй өдөр. Жолоо барих, танихгүй хүнтэй хэт ойрхон зөрөхөөс болгоомжил. Эрсдэлтэй спортоор хичээллэх хэрэггүй. Алс хол явах бол туйлын болгоомжтой бай. Худалдаа наймааг түр хойшлуул. Хутга мэс зэргээс холхон бай.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр та хүмүүстэй харилцах, үзэл бодлоо солилцож өөрийгөө илэрхийлэх чадвар өндөр байна. Албан болон амины ажил хэрэгтээ цаг зав хослуулан гарга. Эрүүл мэнд сулрах боловч сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэхээс зайлсхий. Үдээс хойш спортоор хичээллэ. Дотны хүнтэйгээ дэлгүүр орохоос татгалзах хэрэггүй. Санамсаргүй учрал гай дуудна.


ЗАГАС (2/19-3/20)

Аз сорих өдөр. Та адал явдалд дуртай бол өнөөдөр энэ бүхэн чинь амьдралын бодит дүрээр таныг хүлээж байна. Гэхдээ кино амьорао хоорондоо хичнээн зөрөөтэйг орой буйдан дээрээ суухдаа харамсан ухаарахгүй тулд бэлэн бай. Уран сэтгэмж, сэтгэлийн хөдлөлөө ашиглан янз бүрийн хүмүүстэй танилцах эрсдэлтэй алхамуудыг хийнэ. Ийм эрсдэлтэй харилцаа холбоо нь таны карьерт гэнэтийн санамсаргүй байдлаар нөлөөлнө.