|

Энэ өдрийн зурхай /2017.02.06/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 6. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 10. Сумъяа гараг. Нэг цагаан мэнгэтэй, гөрөөсөн толгой одтой, хөх хулгана өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар
Суудал:  Гал

Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ хэмээжээ.   

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Үзэл бодол зөрчилдөх өдөр. Ерөнхий шийдвэр гаргахад тооцоолоогүй саад гарна. Ийм үед стандарт бус шийдвэр гаргаж сур. Гэмтэж бэртэхээс болгоомжил. Ажил дээр тулгарах асуудлыг даван туулахад сайн найзууд тань тусална. Ном унших гадаад хэл судлахад сайн.


ҮХЭР (4/20-5/20)

Бусадтай муудалцаж болзошгүй өдөр болно. Өдөөн хатгалга тань дээр ирнэ. Хувь заяа таныг сорьж үзэх гэж байна. Ажлаасаа хэт хөндийрч анхаарлаа сарниулж болохгүй. Дотны хүнийхээ нөхөрлөлийг сайхан бэлэг, урмын үгээр бэхжүүл. Ажлын хамт олонтойгоо харьцаагаа сайжруул.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та өнөөдөр сайхан сэтгэлтэй байна. Бүх л зүйл сайхнаар, хялбар харагдана. Ажил дээр асуудал гарах ч та түүнийг зохицуулж чадна. Та эрч хүч ихтэй байна. Нэгэн зэрэг хэд хэдэн чиглэлээр асуудлыг шийдвэрлэж нь бусдыг дагуулахыг хүснэ. Таны сайхан сэтгэлийг барайлгах зүйл гарсан та тийм их ач холбогдол өгөлгүй өөрөөрөө бай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Үйл ажиллагааны оролцоотой өдөр. Таныг маш идэвхтэй өдөр хүлээж байна. Олонхи мэлхийнүүдэд өөрийн хүчин чармалтаар шинэ түвшинд гарах сайхан боломж олдоно. Хэрэв энэ өдрийн хандлагыг та зөв мэдэрч чадвал таныг юу ч зогсоож чадахгүй. Зөв цагаа олсон оролцооноос бүү зугт.


АРСЛАН (7/23-8/22)   

Шинэ ажлын санал хүлээн авах магадгүй өдөр. Материаллаг байдлаа үндсээр нь өөрчилж, сайжруулах алхам хийнэ. Гэвч энэ талд гол нөлөө нь эдийн засгийн ерөнхий хүндрэл гэдгийг та ойлгоно. Та бууж өгөлгүй бүхий л нөлөөтэй танилуудаа ашиглах хэрэгтэй. Ундрага хэцүү үед ч ширгээгүй газар хаа нэг байгаа. Хэт бардам хүмүүс бардам зангаа татаж үнэн байдалтай эвлэр, нэрэлхэх хэрэггүй.


ОХИН (8/23-9/22)

Өөрийнхөө шинэ авьяас чадварыг илрүүлэх өдөр. Танд санамсаргүй эсвэл хийхээр төлөвлөгдөөд байсан ажил дээр шинэ дүрд оролцож өөрийгөө сорих шаардлага гарна. Боломжыг шүүрэн ав. Хувийн амьдралд бүрэн дүүрэн аз жаргалтай байхын тулд эсрэг хүйсийн хүнээс нэр хүнд олж авах боломж байна. Үнэн сэтгэлээсээ хайрлаж, дурлаж, халамжилж чадвал та мөн тийм хариу авах болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Аюултай хүнд өдөр. Ажлын ачаалал их байна. Та удирдлага болон хамт ажиллагсдын таагүй уур амьсгалд орно. Чухал асуудал, хувийн амбиц хоёрын нэгийг сонгох хэрэг гарна. Та сонголт хийхдээ цаг алдахгүй байх хэрэгтэй. Үүнийг дагаад танд дайсан гарч ирнэ. Тэр өөрийн эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй байна. Олон хүнтэй газар, харанхуйгаас зайлсхий.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Тодорхойгүй өдөр. Ажлын амжилтаар магтаал ч сонсоно, аар саар зүйлээр шүүмжлэл ч хүлээнэ. Төлөвлөсөн ажлаа сэтгэлийн хат гаргаж байж дуусгах хэрэгтэй болно. Тэвчээртэй байж зорилгодоо хүр. Удирдлагын зүгээс багагүй дарамт ирэх болно. Хайртай хүнийхээ сонирхолд нийцсэн зүйл хий. Найз нөхдийн харилцаанд асуудал гарна. Бүрэн дүүрэн ойлголцож чадахгүй.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр та ямар нэгэн бүтээлч ажил хийнэ. Ямар нэг үл хөдлөх бизнест хөрөнгө оруулалт хийх, худалдах, худалдан авах гэж байгаа хүмүүс түр хойшлуул. Санхүүгийн үйл ажиллагаа явуулахад тааламжгүй. Хий хоосон тооны араас хөөцөлдсөн ажил бус бодит бүтээлч ажил хийх хэрэгтэй.


МАТАР (12/22-1/19)

Анхаарал болгоомжтой байх өдөр. Бодлоготой байхгүй бол хамаг байдгаа үрэн таран хийж орхино. Хүний гар харж, мөнгөгүй амьдрах аюултай. Хов жив хөөцөлдөж, бусдаас буруу хайж, муулж өөлөх хэрэггүй. Өнөөдөр яаруу ажил хийх шаардлага гарна. Хүч чадлаа зөв хуваарилан, техниктэй зөв харьцаж, ажлаа зөв зохион байгуул.


ХУМХ (1/20-2/18)

Санхүүгийн асуудал тулгарах өдөр. Таны ажил хэрэг болоод хувийн хэрэгцээнд ихээхэн зардал шаардана. Та ажлаа хэвийн явуулахад бүх санхүүгээ шавхана. Ямар ч нөхцөл байдалд өөрийн ур чадвар, танил талаа ашиглан та асуудлуудыг шийдвэрлэж чадна. Ихээхэн сэтгэл зүйн дарамтыг даван туулахад бэлэн бай.


ЗАГАС (2/19-3/20)

Шинэ төслүүдээ хөдөлгөх өдөр. Ашигтай санал хүлээн авна. Сэтгэл санаа сайхан байна. Хэт өөртөө итгэлтэй байх нь томоохон алдагдалд хүрэх шалтгаан болно. Мэдээллийг олон талаас нь нягтал. Эхлэл бол тавин хувь амжилтаа битгий чамла, бүү яар.