|

Конго улсын Вирунагагийн дархан цаазат газрын амьтад устаж үгүй болоход ойрхон байна

Конго улсын Вирунагагийн дархан цаазат газрын амьтад устаж үгүй болоход ойрхон байна

 

Африк тивд олон ховор амьтад амьдардаг. Гэтэл гадаадын уул уурхайн компаниуд тус тивд олборлолт хийж эхэлснээр зарим төрлийн амьтад устаж үгүй болоход хүрчээ.

Үүний тод жишээ нь Конго улсын Вирунагагийн дархан цаазат газарт Английн "Соко Интернэшнл” компани "газрын тосын олборлолт”-ыг сүүлийн гурван жилийн хугацаанд хийж, нэн ховор амьтны тоонд орсон хирсний амьдралд сөргөөр нөлөөлөх болжээ.

Тус компани нь 2011 онд газрын тос олборлох төслөө танилцуулахад орон нутгийн иргэд эсэргүүцэж байсан. Гэтэл тэдний эсэргүүцлийг үл тоож, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэнэ. Газрын тос олборлохоор өрөмдлөг явуулах нь хөрсний болон байгалийн экосиситемд маш их аюул учруулж байгаа.

Гэтэл Конго улсад нэн ховор, өдгөө бараг устаж буй уулын мичний нэг төрөл амьдардаг гэдгийг дэлхийн байгаль хамгаалах сангийн ажилтан хэлжээ. Мөн усны үхэр амьдарахад хамгийн тохиромжтой газар нь Вирунагагийн дархан цаазат газрын цэцэрлэгт хүрээлэн юм байна. Иймд НҮБ-ын Байгаль орчны газар, дэлхийн байгаль хамгаалах сангаас тус газрын амьтдыг аврах ажлыг нэн яаралтай эхлүүлэхийг уриалжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn