2015 оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого өнөөдөр орон даяар зэрэг эхэлж байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Д.Жавзанлхам сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
"Мал тооллогын үеэр бүх сумын мал, тэжээвэр амьтантай иргэн, аж ахуй нэгж байгууллагууд тоологч нарыг очиход эзэнтэй байж мал тэжээвэр амьтдыг нүдээр үзэж нэг бүрчлэн тоолох нөхцлийг бүрдүүлж тавиул малтай иргэд малчинтайгаа холбогдож регистрийн дугаараа тэмдэглүүлж тооллогонд идэвхтэй хамрагдах хэрэгтэй.
Тооллогын бүх бэлтгэл ажил хангагдаж тоологчид сургалтад хамрагдсан бол тооллогод ажиллах унаа бусад зардлыг нь гаргаж өгсөн. Бүх сумдад тооллого нэгэн зэрэг эхлэж завсраар нь хяналтын тооллого явагдаж тогтоосон хугацаанд тооллогоо явуулж дуусгана” гэв.
Мал тооллого энэ сарын 7-17-нд явагдана.
Б.Норовсамбуу