Дархан сумын ЗДТГ-аас эрхлэн аймгийн Шатарын Холбоотой хамтарч сумын Засаг даргын нэрэмжит аймгийн шатарын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж явуулав.
Тэмцээнд нийт 36 шатарчин оролцсоноос эрэгтэй тамирчдаас Б.Бямбадаваа тэргүүн байр эзлэж Я.Намхай, Ц.Ганбат нар удаах байрын эзэн боллоо. Эмэгтэй шатарчдаас Т.Мандах түрүүллээ. "Энэ удаагийн тэмцээн их өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Тэмцээний байр эзлүүлэх болзолд эмэгтэй шатарчдаас зөвхөн нэг шатарчныг шалгаруулна гэж тусгасан учраас нэг л байр эзлүүллээ.
Байр эзлэсэн шатарчдад талархал, мөнгөн шагнал олгосоноос гадна эрэгтэй хоёр, эмэгтэй нэг шатарчинг 2016 оны шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрх олголоо гэж тус сумын ЗДТГ-ын дарга н.Хүрэлчулуун хэллээ.
Б.Норовсамбуу