|

Орхон сумын “Соёлын төв”-ийн хоёр давхар хаагджээ

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Б.Ганчулуун мэргэжилтнүүдийнхээ хамт Орхон сумын "Соёлын төв”-ийн ажилтай танилцлаа.

Тус Соёлын төвийн барилга 1961онд ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэн нутгийн иргэдэд соёлыг түгээж ирсэн бөгөөд одоогоор спортын заал, номын сан, музейн үйлчилгээг сумынхаа иргэдэд үзүүлдэг. 1999 оноос уг барилгын хоёр давхар нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болж одоогоор хаагдсан байдалтай байна. Энэхүү хоёр давхарыг нь засварлахын тулд 163 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тухай саналаа тооцоо судалгаатай нь хавсаргаж БСШУЯ-д хүргүүлжээ. Уг хоёр давхрын хөрөнгө оруулалт шийдэгдэж засварлан ашиглалтад орсноор үйл ажиллагаа нь сайжирч сумын иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээ өргөжих боломжтой болох аж. 

Б.Норовсамбуу