|

Амазонийн уугуул иргэдийн зүрх яагаад эрүүл байдаг вэ

Амазонийн уугуул иргэдийн зүрх яагаад эрүүл байдаг вэ

 

Хаанахын хүмүүсийн зүрх нь хамгийн эрүүл байдаг вэ гэвэл Тсиманийхан юм. Тэд бол Боливи улсын Амазони нутгийн уугуул иргэд. Шинжлэх ухааны судалгаанд хамрагдсан хүмүүсээс, Тсимане хүний зүрхний судасны хөгшрөлт дэлхийн хэмжээнд хамгийн доод түвшинд байдгийг Америкийн судлаачид олж мэджээ.

 

Хүн өтлөх, тамхи татах, холестерин хэтрэх, цусны даралт ихсэх, хөдөлгөөн багадах, таргалах, чихрийн шижин өвчний нөлөөлөл зэргийн улмаас зүрх судасны өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй байдаг гэж судлаачид үздэг. Америкийн судлаачид Их Британийн "The Lancet” сэтгүүлд тайлан нийтэлж, 2014, 2015 онд тэд Стимане иргэдийн оршин суугаа 85 тосгоны 40-94 насны 705 Стимане иргэнийг CT шинжилгээнд хамруулж, зүрхний судасны өвчин тусах эрсдлийг нь шалгажээ.

 

Америкийн эрдэмтдийн хийсэн судалгааны энэ дүнгээс үзвэл, шинжилгээнд хамрагдсан иргэдийн 85 хувь нь зүрх нь өвчлөх эрсдэлгүй, 13 хувь нь эрсдэл багатай, 3 хувь нь зүрх нь өвчлөх эрсдэлтэй бөгөөд 75 дээших насны Стимане иргэдийн 65 хувь нь зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлгүй, 8 хувь нь л өвчлөх эрсдэлтэй байгаа нь нотлогджээ. Үүнээс гадна, Стимане иргэний зүрхний цохилт, цусны даралт, холестерин, цусны чихрийн хэмжээ Европ, Америкийн хөгжсөн орнуудын түвшнээс илэрхий бага, Стимане иргэдийн дунд тамхи татах тохиолдол тун цөөн байдаг аж.

Тэд бол дэлхийн хэмжээнд зүрхний судасны хөгшрөлт хамгийн доод үзүүлэлттэй аймаг ястан юм. Үүнтэй харьцуулбал, 45-84 насны америкчуудын 14 хувь нь л зүрх нь өвчлөх эрсдэлгүй гэж судлаачид тэмдэглэжээ.

Судлаачдын хийсэн судалгааны дүнгээс үзвэл, одоогийн хүмүүсийн 54 хувь нь унтахаас бусад цагт удаан сууж байдаг бол, Стимане хүмүүс сэрүүн үеийнхээ 10 хувьд сууж, өдөртөө ан агнах, жимс жимсгэнэ түүх, загас барих, газар тарианы ажил хийх зэргээр өнгөрүүлдэг байна. Хоол ундны талаар, тэд нүүрс усыг түлхүү хэрэглэдэг ба тэр нь өдөр тутмын ундны 72 хувийг нь эзэлдэг банйа. Хүнсэнд нарийн арилгаж цэвэрлээгүй целлюлоз ихтэй буудайн төрөл, эрдэнэ шиш, кассава зэргийг хэрэглэдэг.

Үүнд уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүний төрөл нь идээ ундааны зүйлийн 14 хувийг эзэлдэг бөгөөд уургийн тэжээлийг голдуу малын махнаас авдаг, харин махан бүтээгдэхүүний өөх өдөр түтамд хүн бүрт дундажаар 38 орчим грамм оногддог байна.

Стимане хүмүүсийн зүрхний судасны хөгшрөлтийн хэмжээ бага байдаг нь тэдний гентэй холбоотой гэж зарим хүн үзэж мэднэ. Чухамдаа өнгөрсөн хэдэн жилд Стимане аймгийнхан гадаадад нээлттэй болохын хирээр, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох чихэр, хүнсний тос зэргийг худалдан авч хэрэглэсний улмаар тэдний биеийн холестерин ч аажмаар нэмэгдэж байна. Энэ нь тэдний генээс болсон зүйл биш гэдгийг харуулж байгаа юм. Тэдний амьдралын арга хэлбэрийг лавлагаа болгохыг судлаачид хүмүүст санал болгожээ.

 

ХОУР