|

С.Зориг агсны эхнэр Б.Булган ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн үү

С.Зориг агсны эхнэр Б.Булган ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн үү

 

С.Зориг агсны хэрэг илэрч, хэрэгтнүүд нь хоёр ч шатны шүүхээр 24 жилийн ял аваад байгаа билээ. Хэдийгээр энэ хэрэг шүүхээр таслагдаж, ял оноосон  ч иргэдийн дунд эргэлзээ их байсан. Зарим нэг хүмүүсийн явуулга хэмээн хардаж, хэрэг хийгээгүй иргэдэд шахалт үзүүлэх замаар хэрэг хүлээлгэж байна гэх хүмүүс цөөнгүй байсан. Харин хэрэгтнүүд өөрийн үйлдсэн гэмт хэргээ хэнэг ч үгүй тайлбарлаж, биеэр үзүүлснээр энэ хардалт бага ч болов намжсан. Хэрэгтнүүд нь гараад ирсэн цагт захиалагчид нь олдох нь ойлгомжтой гэцгээж ирсэн.


Түүгээр ч барахгүй хэрэгтнүүд нь хэргээ хүлээж байхдаа захиалсан гэдгийг нотолчихсон. Гэвч захиалагчийн нэр огт дуулдахгүй, ядаж захиалагч хэн бэ гэдгийг хэн ч ярихгүй байгаа зэргээс харахад хэргийн захиалагч нас барсан, эсвэл гадаад руу гарсан гэж хуулийнхан тогтоосон байх магадлалтайг эх сурвалжууд хэлсэн.

 

Мөн энэ хэргийн гол гэрч болох Б.Булганы талаар нууцлагдсан мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тодруулбал  Нийслэлийн хяналтын Прокурор Б.Батжаргал "Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт нэг сонин зүйл байдаг. Тэр мэдүүлэгт "Хэрэг гарсан өдөр аллага үйлдэхээс өмнө Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Б.Отгонбаатар бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Тэр хоолноос бид дөрөв идсэн. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Хоол идсэний дараа Б.Отгонбаатар гарч яваад Т.Чимгээ, Т.Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Б.Булган тамхи татдаг хүн байсан. Бид нар тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлсэн байдаг. Тухайн хэргийн газраас олдсон нотлох баримтууд дунд тамхины үнстэй будаатай аяга олдсон” хэмээн нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг.

 Д.Булганыг оргон зайлуулах ажлыг С.Баярын өмнөх эхнэр Х.Хулан гардан зохион байгуулж байгаа, ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн талаар Хулангийн дотны найз Дугар гэх нөхөр ам алджээ

Тиймдээ ч "Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөх захиалгыг хэн өгөв” гэх асуултын хариулт тун удахгүй илэрнэгэсэн хүлээлт нийгэмд үүсээд буй. Гэвч энэ хэргийн ганц гэрч С.Зориг агсны эхнэр Б.Булган ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Д.Булганыг ОХУ руу оргон зайлуулах ажиллагааг зохион байгуулахаар улс төрчдөд шахалт үзүүлж эхэлсэн хэмээж байна. Түүгээр ч барахгүй Д.Булганыг оргон зайлуулах ажлыг С.Баярын өмнөх эхнэр Х.Хулан гардан зохион байгуулж байгаа, ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн талаар Хулангийн дотны найз Дугар гэх нөхөр ам алджээ. Ер нь Б.Булганыг С.Баярын экс эхнэр Х.Хулан эргэж тойрч байгаа сураг нэлээд эртнээс гарах болсон. Тэдний хувьд үй зайгүй дотно найзууд биш ч байсхийгээд эргэж тойрч байгаа нь, цаанаа учир шалтгаантай болов уу гэх хардлагыг төрүүлээд амжсан.

 

Харин энэ хардлага "суурьтай” болох нь батлагдаж, түүнийг  оргон зайлах санаархалыг Х.Хулан гүйцэтгэж байгаа сурагтай байна. С.Зориг агсныг хөнөөсөн этгээдүүд захиалагчаасаа "Эхнэрийг нь амьд үлдээгээрэй” гэсэн даалгавар авсан талаар ярьсан. Мөн хууль хяналтынхан Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаснаас бус гэрчээр тогтоож байцаагаагүй. Тэгэхээр Б.Булган С.Зориг агсны хэргийн гэрч биш. Харин хамсаатан байх магадлалтай мэдээллүүд  ар араасаа цуварсаар...

 

Эх сурвалж: 24tsag.mn