|

“Шилдэг Сайн дурын ажилтан”-ууд тодров


Орон нутгийн хөгжил хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө нийгмийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэх, төр болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин идэвхи санаачлагатай ажиллаж бодит хувь нэмэр оруулсан зарим иргэдийг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнан урамшуулав.Олон улсын сайн дурынхны өдрөөр Дархан-Уул аймгийн 2015 оны "Шилдэг сайн дурын ажилтан” –аар өргөмжлөв.

Уг шагналаар Ц.Дагиймаа, Г.Алтанчимэг, Д.Энэбиш,Р.Цагаан, Н.Бааст, О.Жавхлан, Б.Эрдэнэчимэг нарын нэр бүхий 7 сайн дурын ажилтанд өргөмжлөл гардуулан өгөв.