Ираны зүүн хойд нутагт хүчтэй газар хөддөлт болсны улмаас газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгодын байшин барилга эвдэрч сүйдэж, нэг хүн амиа алджээ.
АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдээлснээр, орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөөний 10:30 цагт тус улсын Хорасан Разави мужид 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн голомт нь Ираны хоёр дахь том хот болох Мешхедээс зүүн өмнөд зүгт 90 км-ийн зайд, 13 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлт болсон алслагдсан уулархаг энэ нутагт 5000 орчим хүн амьдардаг аж.
Иранд үе үе хүчтэй газар хөдлөлт болдог.
2003 онд тус улсын зүүн өмнөд нутгийн Бам хотод 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 26 271 хүн амиа алдаж, 30 мянган хүн гэмтэж бэртэж байв. Мөн 2012 онд тус улсын баруун хойд нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 300 гаруй хүн амиа алдсан юм.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ