Алхам №1
Тасалгааны зуун настаар үсээ торго шиг торгомсог болгож болно. Танд нэг ширхэг салаа байхад болно.
Алхам №2
Зуун настаа голоор нь хуваагаад шүүсийг нь ялган авах хэрэгтэй.
Алхам №3
Шүүсээ холигчид хийгээд сайтар хутга.
Алхам №4
Шүүсээ аяганд хийгээд таван минут амраах хэрэгтэй.
Алхам №5
Дараа нь хуурай үсэндээ түрх.
Алхам №6
Зориулалтын торон малгай өмс.
Алхам №7
15 минутын дараа та үсээ бүлээн усаар угаагаарай. Ганцхан угаалтын дараа таны үс торгомсог бас өнгөлөг болох болно. Мөн зуун наст үсний ургалтад сайнаар нөлөөлдөг байна.
Б.Дэлгэрцэцэг