Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 52 тоот захирамжаар Ази, Номхон далайн бүсийн скаутуудын 31 дүгээр жемборийг зохион байгуулах ажлыг удирдан зохицуулах үүрэг бүхий хорооны бүрэлдэхүүн батлагдаад байна.
Ерөнхий сайдын захирамж батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын А/166 тоот захирамж болон Хэнтий, Завхан, Ховд зэрэг аймгуудад арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдсан.
Ази, Номхон далайн бүсийн скаутын жембори 4 жилд нэг удаа болдог бөгөөд 2017 онд Монгол улсад зохион байгуулах эрхийг Монголын Скаутын холбоо хүлээн авсан билээ. Энэхүү арга хэмжээ нь 2017 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд 7 хоногийн хугацаатай Олон Улсын Хүүхдийн "Найрамдал” цогцолборт зохион байгуулагдах бөгөөд гадаадын 50 гаруй орны 2.000, Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн 4.000 гаруй хүүхэд, залуучууд, 20 гаруй орны 1.500 зохион байгуулагчид, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцоно.
Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Монголын Скаутын Холбооны 11-324171 утсаар холбогдоорой.