|

Ирак, Сирийн нутаг уруу агаараас довтлов

 
 
Туркийн ерөнхий штабын газар 25-нд мэдэгдэл гаргаж, Туркийн байлдааны нисэх онгоц мөн өдрийн өглөө Ирак, Сирийн нутаг дэх күрдчүүдийн зэвсэгт хүчний объект руу довтолж, 70 гаруй зэвсэгт этгээдийг устгасан гэжээ. Мөн өдөр, Иракийн ерөнхий сайд Хайдер Ал Абад Туркийн байлдааны нисэх онгоц Иракийн умард хэсгийн нутаг руу довтолсныг буруушааж буйгаа илэрхийлэв.

 

Туркийн ерөнхий штабын газрын мэдэгдэлд, агаарын довтолгоо орон нутгийн цагаар 25-ны 02 цагаас эхэлж, Иракийн умард нутгийн Синжар уулархаг бүс, Сирийн зүүн хойд хэсгийн Карако уулархаг бүсийн террорист этгээдэд чиглүүлсэн гэжээ.

 

Иракийн ерөнхий сайд Хайдер Ал Абад мөн өдөр Багдад хотод хэвлэлийн бага хурал хийлгэж, Туркийн байлдааны нисэх онгоцны Иракийн умард хэсэгт чиглүүлсэн агаарын довтолгоог буруушааж, иймэрхүү ажиллагаа дахин явуулахгүй байхыг Турк улсад анхааруулжээ.

 

\Урьхан\

ХОУР