Ерөнхийлөгч Дональд Трамп аль болох богино хугацаанд Мексикийн хил дээр хана барихаа өнгөрсөн долоо хоногт амласан байна."Хана барих болно" гэж Трамп хэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч ханыг барих барилгын төслийг хурдан хэрэгжүүлэх ёстой гэж хэлжээ. Гэхдээ энэ төслийн санхүүжилтийн эх үүсвэр нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Трамп сонгуулийн үеэр Мексикийн хил дээр хана барих нь хамгийн чухал кампанит ажлын нэг байх болно гэж амлаж байсан юм. Энэхүү хана нь Латин Америкаас АНУ руу дүрвэгсэд /шилжин ирэгсэд/-ийн эцэс төгсгөлгүй урсгалыг зогсоох, мөн мансууруулах бодисын наймааг хаахад тустай гэж үзэж буй юм.
Г.Гариг