Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохиодог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулах утга уянгын их наадам "Болор цом 2016” наадам энэ жил нийслэл Улаанбаатар хотод болно.
Анх 1983 оноос хойш зохион байгуулж ирсэн энэхүү наадмыг өнгөрсөн жилүүдэд Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай аймагт зохион байгуулж байв.
Харин энэ жилийн хувьд Монголын уран зохиолыг үндэслэгч, чухал хувь нэмэр оруулагчдын түүхэн ой нэгэн дор тохиож байгаатай холбогдуулан улсын нийслэлд зохион байгуулахаар болжээ.
МЗЭ-ээс шинэ оны дараа шүлгүүдээ хүлээн авч эхлэх аж.
Дашрамд дурдахад, "Болор цом-32” яруу найргийн наадам өнгөрсөн жил Төв аймгийн Зуунмод суманд болж, Хөвсгөл аймгийн харьяат яруу найрагч Б.Мягмаржав "Тэнгэрийн татах хүч” шүлгээрээ түрүүлсэн юм.
Ж.Болор