|

Дарханы замд осол гарч, гурван хүн амиа алджээ

Дарханы замд осол гарч, гурван хүн амиа алджээ

Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр Замын цагдаагийн албанд нийт 333 дуудлага ирснээс зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 6 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна. 

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн замд Hyundai Sanata-6 автомашины жолооч А нь Toyota Prius-20 Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч С/53 настай эрэгтэй, О/37 настай эмэгтэй/, А/34 настай эмэгтэй/ нарын 3 хүний амь нас хохирсон байна.

Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдэд хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон нь олон талын ач холбогдолтой боловч жолоочид хурд хэтрүүлэх тохиолдол нэмэгдэж хүний амь нас хохирох явдал буурахгүй байгааг албаныхан мэдээлсэн.  Тухайлбал сүүлийн 5 жилийн  хугацаанд /2012-2016 оны/ хурд хэтрүүлсэн зам тээврийн ослын улмаас 442 хүний амь нас хохирсны 338 буюу 76,5 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.