|

Энэ өдрийн зурхай /2017.05.18/

Энэ өдрийн зурхай /2017.05.18/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 22. Бархасвадь гараг. Булаагч одтой, Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох 
                          Шүтэн барилдлага: Авахуй 
                          Суудал: Уул

Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Өөрийн алхам бүрийг сайн төлөвлөх хэрэгтэй. Амжилтандаа бүү эргэлз. Таны төлөвлөгөөнд зөвхөн хөнгөмсөг зан чанар, сэтгэл санааны байдал сөргөөр нөлөөлнө. Иймээс өөрийгөө дурласан гэж бодвол нөхцөл байдлыг хянахыг хичээ гэж зөвлөж байна. Хариуцлага хүлээхэд бэлэн байгаарай.


ҮХЭР (4/20-5/20)


Хүмүүстэй харьцахад сайн өдөр. Ямар сонирхолтой өндөр боловсролтой хүмүүс танд татагдаж байгааг анхаар. Таны харьцааны хүрээ эрс өөрчлөгдөнө. Гэрээ хэлэлцээр яаран бүү байгуул. Учир нь, ирэх сард томоохон төслөөс ихээхэн амжилт олно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Санхүүгийн бүх ажил амжилттай байна. Ажил хэрэг амархан бүтнэ. Эвгүй байдлаас ухаанаа дайчилж амархан гарна. Өөртөө байгаа бүх боломжийг дайчил гарга. Таны агшин зуурын үйлдлийг үнэлэхгүй. Өндөр настай хүмүүсийн бие зовиурлаж, муу зүүд, бодолд автана. 


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны амьдралд хамаатнууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ энэ нь заавал сайн зүйлс байх албагүй. Гэр бүлийн харьцаагаа бусдад бүү дэлгэ. Энэ өдөр цагдаагийн ажилтнууд ба аврах албаныханд ажлын өөрчлөлт гарна. Тамирчид, аврах ба эрхийг хамгаалах албаны ажилтнууд мөнгөн орлого ихтэй байж болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Шинэ зорилго, сонирхол танилууд таны амьдралд бий болно. Энэ нь тухайн цаг нөхцөл тохируулан хүмүүст хэрхэн дээд зэргийн байдлаар харагдах тухай бодоход хүргэнэ. Эрч хүчээ бага зэрэг бууруулж, ирээдүйнхээ тухай бод. Төлөвлөгөөндөө засвар оруулах цаг болсон байна.


ОХИН (8/23-9/22)

Амжилтгүй өдөр. Гэнэт үүссэн маргаан таны эрх ашгийн эсрэг шийдэгдэнэ. Эрүүл саруул байж, асуудалд хөнгөн хандах нь тустай. Бизнесийн чиглэлд хамтарч байсан түншүүдээс санал ирнэ. Ажил хэрэгч чанар, зөв тооцоо ажлын эцсийн дүнд сайнаар нөлөөлж, амжилтанд хүрэх боломжтой болно. Биедээ анхаарал тавь. Амьтны гаралтай хоолноос бага ч атугай татгалз.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та өөртөө авсан ажил үүрэг, ойр дотнынхныхоо төлөө санаа тавьдгаасаа болж ядарч болзошгүй. Тусламж дэмжлэг авч, гарыг тань харж суугаа олон хүнийг бодолцон хаа хаанаа хичээн ажиллах хэрэгтэйг анхаар.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   


Олонхи хүмүүсийн бүх амьдралыг эргүүлэх гэнэтийн уулзалт болох магадлалтай. Шинэ танилуудтай уулзсаны дараа амьдралаа шинэчлэгдэж байгааг та мэдрэх болно. Та харилцан ярилцагчдаа дээд зэргийн анхаарал, хүндэтгэлтэй хандвал эргэн тойрныхныхоо хайрыг хялбархан булааж чадна.


НУМ (11/22-12/21)

Үдээс өмнө идэвхтэй ажиллаж таны ажил хэрэг зогсонги байдалд орсны бодит шалтгааныг олж мэднэ. Ямар ч ажилд өсөлт, уналт байдаг тул бүү санаа зов. Эдгээр өсөлт, уналтыг өөртөө болон ажил хэрэгтээ хамгийн ашигтайгаар даван туул. Ашиг хонжоо, бэлэг авах магадлалтай.


МАТАР (12/22-1/19)

Хүмүүстэй уулзахад тохиромжтой өдөр. Сэтгэл санаа өндөр, сайн байна. Дараалсан олон уулзалт ярианууд нэг ч хором тайван байлгахгүй. Дотны хүмүүстээ бэлэг өгч баярлуул. Мөнгө үрж буйдаа бүү харамс. Хайр дурлалын асуудлуудтай учирна. Иймээс сонголт хийхэд төвөгтэй болно. Бараг бүх хүн баярын уур амьсгалд умбасан байх тул тохиолдлын чанартай танилаас болгоомжил.


ХУМХ (1/20-2/18)


Таны толгойд үнэтэй санаа бодлууд орж ирнэ. Энэ цаг үед толгойд орж ирсэн бодлуудаа тэмдэглэн авч дараа нь амьдралд хэрэгжүүл. Төсвийн ихэнх хэсгийг алдах боломжтой. Өнөөдөр та гоочломтгой, мэргэн, сэжиг бүхий байж болно. Ясны системийн сулралаас болж шүд эвдрэх магадлалтай.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр таны амьдралын шинэ нөхцөлд сэтгэл зүйн хувьд дасан зохицох чадварыг шалгах хандлагатай. Олонх нь өөрийгөө хөгжүүлэх ба бусдад сэтгэл санааны амар амгаланг олж авахад нь туслахад онцгой анхаарал тавина. Та өөрийн нөөц бололцоог туршиж буй амьдралын нөхцөл байдлуудаас бүү эмээ. Дархлаа суларч эрч хүч буурч магадгүй өдөр. Цаг агаарын таагүй байдал нөхцөл байдлыг улам муутгаж болзошгүй.