|

​Ширээ нурууны иргэд цахилгааны найдвартай эх үүсвэртэй боллоо

​Ширээ нурууны иргэд цахилгааны найдвартай эх үүсвэртэй боллоо

 

Ширээ нурууны газар нутаг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт харьяалагддаг. Харин энд амьдардаг иргэдийн 90 хувь нь Дархан-Уул аймгийн харьяат иргэд байдаг.Тухайн багийн иргэдийн тулгамдсан асуудал бол тог цахилгааны асуудал бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс аймгийн ЗДТГ, "Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-тай хамтран ажил мэргэжлийн уралдааныг 5-н хоногийн хугацаатай явуулж цахилгааны эх үүсвэртэй болгосон байна. "Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК 0,4 киловольтын 25 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг барихын зэрэгцээ 100 хувь ухаалаг тоолуурын сүлжээнд холбосон байна. Ажил мэргэжлийн уралдаанд Сэлэнгэ аймгийн 3 салбар, Төв аймгийн 1 салбар Дархан-Уул аймгийн 2 салбар нийтдээ 6 салбарын 130 гаруй хүмүүс оролцсон юм. 5 хоногийн туршид салбар нэгжүүд цахилгаан дамжуулах агаарын шугамаа барьж бүтээн байгуулалтаа өрнүүлэн шилдэг салбараа шалгарууллаа. Ажил мэргэжлийн уралдааны шилдгээр Сүхбаатар салбар шалгарч шилжин явах цом 1500.000 төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн бол дэд байранд Дархан түгээх төвийн 1-р баг, гутгаар байранд Дархан түгээх төвийн 2-р баг орсон бол тусгай байруудад Жаргалант, Зүүн Хараа, Хөтөл салбарууд оржээ. Сүүлийн 2 жилд Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын хэмжээнд тулгамдсан асуудал болоод байсан цахилгаангүй айл өрхийг цахилгаанд холбох энэ ажилд нийтдээ 1,2 тэрбум төгрөгийг зарцууллаа.