Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу зургадугаар сарын 6-ны өдөр буюу маргааш албан ёсоор эхэлнэ.
Нэр дэвшигчид 18 хоногийн турш сонгогчдод мөриийн хөтөлбөрөө танилцуулах юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөнө.
Харин гадаадад байгаа монголчуудын саналыг энэ сарын 10-11-ний өдөр авахаар тогтсон байна.