|

Халзан эрчүүд аврагдлаа

Халзан эрчүүд аврагдлаа

 

Йенийн их сургуулийн эрдэмтэд эрчүүдийг халзралтаас аварч болох ид шидтэй шингэнийг олсноо мэдэгджээ. Харин энэхүү аврагч эд нь ердийн нэг боргол байсан аж. Энэхүү ундаа эрчүүдийг цагаасаа эрт халзрахаас сэргийлэхээс гадна насан өндөр болтол нь тэдний үсийг элдэв дээдийн тосон түрхлэггүйгээр бүрэн бүтэн байлгах боломжтой гэнэ. Чингэхдээ эрдэмтэд ердийн боргол нь үсний угийн өсөлтийг түргэсгэх бодисыг агуулдаг болохыг нотолсон байна. 

Энэхүү ундаа нь хүмүүсийн бие махбодид хэрхэн нөлөөлж, тэдний үсний ургалтад тус дэм болж буйг тогтоохоор эрдэмтэд нэгэн туршилтыг хийжээ. Тэд сэргээгч ундаа руу үс хийсний дараа кофейн үсний уутны амьдралын мөчлөгийг удаашруулж байгааг харжээ. Улмаар кофейны нөлөөгөөр үс хэрхэн ургаж буйг тэд нотолж чадсан байна. 

Тиймээс халзрах төлөвтэй байгаа эрчүүдэд борголыг дан ганц шингэн хэлбэрээр хэрэглэхээс гадна үрийг нь нунтаглаж хуйхандаа түрхэн шингээж байхыг зөвлөжээ. Энэ нь үс уналтаас сэргийлж, халзрах магадлалыг багасгахад нөлөөлөх аж. Үүнээс гадна борголоор маск тавих нь ч мөн үр дүнд хүргэнэ гэдгийг нотлон өгүүлжээ.


Эх сурвалж www.wikimon.mn