|

АНУ-ын дээд шүүх Трампын зарлигийг хүчинтэй болгов

АНУ-ын дээд шүүх Трампын зарлигийг хүчинтэй болгов

 

АНУ-ын Дээд шүүхээс Ерөнхийлөгч Дональд Трампын зарим нэг исламын шашинтай орнуудын иргэдэд виз олгохгүй байх тухай зарлигийн зарим заалтыг хүчинтэй болгов. Энэ тухай "Ассошейтэд Пресс” агентлаг мэдээлжээ.

Энэ сарын 26-нд гаргасан Дээд шүүхийн тогтоолд "АНУ-ын иргэд болон байгууллагуудтай зөв харилцаатай” гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх заалтыг хүчингүй болгосон байна. Шүүх түүнчлэн энэ асуудлаар хоёр талын саналыг ирэх аравдугаар сард сонсохоор болжээ. Зургадугаар сарын эхэнд Трамп давж заалдах шүүхийн шийдвэрийг дахин авч үзэх талаар Дээд шүүхэд хандсан юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, зарлиг шүүх шийдвэр гаргасны дараа 72 цагийн дотор хэрэгжиж эхэлнэ гэжээ.

Цагаан ордны тэргүүн зарим исламын шашинтай улсын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх хориг нь үндэсний аюулгүй байдлыг хангахад хэрэгтэй хэмээн үздэг. Гэхдээ түүнийг эсэргүүцэгчид дээрх хориг бүх ислам шашинтай хүмүүст зориулагдсан гэсэн бодолтой аж.

Шүүхээс өмнө нь Дональд Трампын цагаачлалын тухай зарлигийг хоёр ч удаа хүчингүй болгож байв. Уг зарлигаар исламын шашинтай зургаан орны иргэдэд АНУ-д нэютрэх виз олгохоос татгалзах аж. Дээрх зургаан оронд Иран, Ливи, Сомали, Судан, Йемен улсууд орсон.


М.ХҮСЛЭН

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин