|

Ахмадууд өөрсдөө байгаль орчноо цэвэрлэж хойч үедээ үлгэр дуурайлал болж байна

Ахмадууд өөрсдөө байгаль орчноо цэвэрлэж хойч үедээ үлгэр дуурайлал болж байна

 

2017 оны 06 дугаар сарын 1-нээс эхлэн "Цэвэр сайхан орчин” сарын аян улсын хэмжээнд өрнөж байна. Энэхүү аяны хүрээнд Дархан сумын 2 дугаар багт амьдардаг 20-н өндөр настан нэгдэж "Төгөл хараа”, "Хараа”, "Хушаат”, "Ногоон хүрээлэн” гэсэн 4-н бүлэг байгуулж Хараа голынхоо эргэн тойрныг цэвэрлэж эхэллээ. Тэд өөрсдөө Хараа голын эргэн тойрныг цэвэрлэхээс гадна залуу хойч үедээ эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах, цаашлаад цэвэр таатай орчинд аж төрөх боломж нөхцөлийг бүрдүүлэн ирээдүй хойч үедээ үлгэр дуурайлыг үзүүлж байна. Эдгээр ахмадуудад өнөөдөр /2017.06.22/ аймгийн БОАЖГ-аас Идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэхийг гардуулан өгсөн юм.