|

Prius-ийн шар гэрэл асаад 130 км, Sonata-ийн шар гэрэл асаад 64 км явдаг

 Prius-ийн шар гэрэл асаад 130 км, Sonata-ийн шар гэрэл асаад 64 км явдаг

АНУ-д шар гэрэл нь асаад хамгийн хол зайг туулах боломжтой машинаар Nissan Altimas шалгарсан байна. Бараг бүх жолооч нар өөрөө ч анзааралгүй явсаар шатахууныхаа шар гэрлийг асаачихдаг. Хэдийгээр шатахууны заалт 1/4-тээ хүрэх үед шатахуунаа нэмж байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг боловч тэр болгон шатахуун авах боломж жолооч бидэнд олддоггүй. Иймээс жолооч та шатахууны ШАР ГЭРЭЛ асаад хэд явах боломжтойгоо мэдэж байснаар учирч болох хүндрэлтэй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

ШАР ГЭРЭЛ АСААЛТТАЙ ЯВАХЫН МУУ ТАЛУУД

Юуны өмнө машиныхаа баканд бага хэмжээний шатахуунтай явахын аюултай талуудыг та бүхэндээ хүргэе. Хамгийн эхний асуудал бол мэдээж хэрэг хээр замд эсвэл хотын түгжээн дунд машин ямар ч бензингүй болж унтрах асуудал. Энэ нь өөрт хүндрэл учруулахаас гадна бусдын хөдөлгөөнд саад учруулж бухимдуулах болно.

Мөн бакандаа бага хэмжээний шатахуунтай явах нь автомашин шатахууны систем, катализаторт гэмтэл учруулах аюултай. Цаашлаад бага шатахуунтай үед бензин, түлшний насос банкны ёроолд тунасан шаар хог зэргийг сорж эвдрэх, халснаар хүчгүй болох аюултай байдаг. Эдгээр гэмтлийг дараа нь засах эсвэл шинээр солиулна гээд мөнгө, цаг хугацааны хувьд их зардалтай болно. Зөвхөн шатахууны ШАР гэрлийг асаагаад явах нь машиныг гэмтээхгүй боловч байнга асааж явах нь дээрх аюулуудыг дагуулж болзошгүй байдаг.

 

ТЭГВЭЛ ШАР ГЭРЭЛ АСААД ХЭР ХОЛ ЯВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Орчин үеийн автомашины компьютер одоо байгаа шатахуунаар хэр хол эсвэл хэр бага зайг туулах боломжтой харуулдаг болсон. Гэвч автомашин бүрийн хэдэн литр бензинээр хэдэн километр зайг туулах боломжтой гэх үзүүлэлт нь автомашины ажиллагаа, замын нөхцөл байдал, жолоочийн жолоодлого зэргээс хамаарч харилцан адилгүй болдог. Жишээлбэл автомашин шулуун замд хот дотор, түгжээн дунд явахаас бага шатахуун зарцуулдаг.

Ингээд та бүхэнд АНУ-д хамгийн түгээмэл ашиглагддаг автомашинуудын ШАР гэрэл асаад хэдэн километр явах боломжтой байдаг талаарх багцаа мэдээллийг хүргэж байна.Та өөрийн автомашин шар гэрэл асаад хэдэн км туулах боломжтойгоо мэдсэнээр учирч болох хүндрэлээс сэргийлэх боломжтой. Мөн таны шатахууны заалт хэвийхээс хурдан буурч байгаа нь ажиглагдвал ямар нэг газраар гоожиж байгаа эсэхийг шалгаарай.