Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган спортын өндөр амжилт үзүүлсэн "Сүлд” биеийн тамир, спортын хорооны зарим тамирчдыг ШШГЕГ-ын даргын тушаалаар шагнаж урамшуулжээ.
Тодруулбал, "Сүлд” биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч, дэд хурандаа Ц.Шийрэвт "хурандаа”, Хорих 405 дугаар ангийн тамирчин, хошууч Ц.Содномдоржид "дэд хурандаа”, "Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ахмад Т.Баасанхүүд "хошууч”, "Сүлд” биеийн тамир, спортын хорооны дарга, ахлах дэслэгч А.Даваанямд "ахмад”, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШГА-Хорих 413 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Н.Жаргалбаярт "ахмад”, Хорих 439 дүгээр ангийн тамирчин, ахлах ахлагч Б.Серикт "дэслэгч”;
Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Дорнод аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ахлах дэслэгч О.Баярбаатар, Ховд аймаг дахь ШГА-Хорих 457 дугаар ангийн дарга, ахлах дэслэгч Б.Төмөр-Очир нарыг "ахмад” цолоор тус тус шагнаж урамшуулсан байна.