Эрх баригч намын 60 тэрбумаар төрийн албыг үнэлж буй нэгэн ноцтой бичлэг цацагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Уг хэргийг тойрсон хэл өдөр алгасахгүй гарч, үүнтэй холбоотой шинэ мэдээллүүд ч ар араасаа хөвөрдөг. Өнгөрсөн сард Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид дундаа өрнөж байхад 60 тэрбумын бичлэгийг хийсэн Г.Доржзодов гэх залуу гарч ирж, нийгэмд нилээд шуугиан тарьсан.
Тэгвэл хамгийн сүүлд 60 тэрбумын гэх уг хэрэгт албан ёсоор хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн тус прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгосон байна.
Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгажээ.
Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлээд байна.
Өнгөрсөн онд уг хэрэгтэй холбоотойгоор шүүхийн байгууллагад сөрөг хүчин болох АН-ын удирдлагууд хандаж байсан. Улмаар 2016 оны наймдугаар сард шүүхийн дүгнэлт гарч, уг бичлэгийг эвлүүлэг байсан хэмээн дүгнэсэн.Тиймээс эл асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэдгийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдэгдэж байв.
Тэрбээр тухай үед "АН-ын дарга З.Энхболдын гаргасан гомдлыг УЕПГ хүлээж аваад харьяаллынх нь дагуу АТГ-т шилжүүлжсэн. Тэндээс уг асуудлыг хянаж үзээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд илгээж, тус газраас зохих шинжээч мэргэжилтэн томилуулж, бичлэгийн асуудлаар дахин дүгнэлт гаргуулсан байна. Харин тус газраасбичлэг нь эвлүүлэг байна гэж дүгнэсэн байна. Мөн шалгалтын явцад уг яриатай холбоотойгоор аль нэг төрийн болон нийслэлийн байгууллагад хэн нэгнийг албан тушаалд томилох зорилгоор бусдаас хууль бусаар хөрөнгө мөнгө цуглуулсан, төвлөрүүлсэн нь тогтоогдоогүй. Ийм учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан" хэмээн ярьж байсан билээ.
Тэгвэл уг хэрэг нэг ч өдөр мартагдахгүй байсаар, дахин шалгагдах боллоо.

http://olloo.mn/n/44978.html