|

Майкл Пелпс махчин загастай уралдаж 2 секундээр хожигджээ

Майкл Пелпс махчин загастай уралдаж 2 секундээр хожигджээ

Олимпийн наадмын 23 алтан медальт, манай дэлхийн хамгийн хурдан сэлэгч хэмээгддэг усанд сэлэлтийн тамирчин Майкл Пелпс аварга цагаан махчин загастай уралдаж 2 секундээр хожигдож барианд оржээ.

The Discovery Channel-ийн Shark Week нэвтрүүлгийн үеэр Майкл Пелпс аварга цагаан махчин загастай 100 метрийн зайд уралдсан бөгөөд түүний өрсөлдөгч нь уг зайг 38 секундэд туулж барианд оржээ. Гэхдээ Майкл Пелпсийн уралдсан аварга цагаан махчин загас нь жинхэнэ бус компьютерийн удирдлагат  хөдөлгүүртэй загас байсан аж.