|

Оросын зэвсэгт хүчин Сирид байрлах тохиролцоонд В.Путин гарын үсэг зурлаа


Оросын зэвсэгт хүчин Сирид байрлах тохиролцоонд В.Путин гарын үсэг зурлаа
Оросын зэвсэгт хүчин Сирид 49 жил байрлах тохиролцоог баталгаажуулах хуулийн төсөлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа. Энэ оны нэгдүгээр сард үндсэн тохиролцоог Сирийн нийслэл Дамаск хотод байгуулж байсан нь ийнхүү хагас жилийн дараа албан ёсоор баталгажиж байна. Тохиролцооны дагуу Сирийн Латакиа мужийн Хмеймим агаарын баазыг Оросууд удаан хугацаанд ашиглахаар болж байгаа юм. Одоогийн байдлаар уг баазаас ерөнхийлөгч Башар Аль Ассадыг эсэргүүцэгчдэд агаарын цохилт өгч байгаа юм.Энэ сарын эхээр Оросын парламентын хоёр танхим хуулийн төслийг дэмжсөн бол Ерөнхийлөгч Путин өнгөрсөн лхагва гарагт гарын үсэг зурж баталж байгаа аж. Сирийн засгийн газартай тохирсон ёсоор Хмеймимийн баазыг Оросууд 49 жил ашиглах бөгөөд дахин 25 жилээр сунгах боломжтой. Тус бааз нь 2015 оны есдүгээр сараас хойш Оросын зэвсэгт хүчний Сири дэх гол түшиц газар байсаар ирсэн билээ.