БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны анхны өндөр хурдны галт тэрэг өнөөдөр Хөх хотын зүүн хэсгээс 250 км/ц-ийн хурдтайгаар Улаанцав хотыг зорилоо.Хөх хот- Улаанцав хоёр хотын хооронд явахад өмнө нь 1 цаг гаруй хугацаа зарцуулдаг байсан бол өндөр хурдны галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлснээр туулах хугацааг 40 минут болгож богиносгож байгаа аж. Нийт 126 км-ийн маршрут нь "Бүс ба Зам” санаачилгад чухал үүрэг гүйцэтгэх Жанчхүү-Хөх хот чиглэлийн төмөр замын нэг хэсэг гэдгээрээ онцлог юм.
Уг өндөр хурдны галт тэргийг үйлчилгээнд явуулахад бэлэн эсэхийг шалгасан туршилт өчигдөр амжилттай болжээ. Тиймээс өнөөдөр анхны аялалд нь гаргаж байгаа нь энэ юм.