Ардчилсан намын удирдлагууд Үндэсний зөвлөлдөх хороог энэ сарын 20-ны дотор багтаан хуралдуулахаар болжээ. Энэ удаагийн хуралдаанаар ИЗНН болон МҮАН-тай нэгдэх эсэх, 2016 оны сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэх.
Мөн намын дотоод журамд дүрмийн өөрчлөлт оруулахаар зэхсэн байна. Өөрөөр хэлбэл, намуудтай нэгдэхээр үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж.
Энэ талаар АН-ынхан хэд хэдэн удаа хуралдсан явдал бий.
Харин АН энэ удаа хүчээ зузаатгаж, өөртөө ИЗНН, МҮАН-ыг нэтгэж байгаа нь ирэх сонгуулийн бэлтгэл болж буй. МҮАН-ын хувьд эрх баригч АН-ын чиг шугамаар энэ дөрвөн жилийг үдэж байгаа нь ч үнэн.
Тиймдээ ч хуучин намдаа хүчээ нэгтгэж, ирэх сонгуулиар олон биш олууллаа болох зорилтын төлөө нэг замаар алхахыг үгүйсгэхгүй.
Энэ үед МАХН-ынхан "Шударга ёс” эвслийн нэг жигүүр болох МҮАН-аа бусдад алдах гэснээс дотоод зөрчилдөөн нь хурцасдаж эхлээд байгаа. Энэ байдлаас МАХН-ын дарга Д.Тэрбишдагва дэд даргын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байж болох.
Ямар ч байсан ИЗНН АН-д нэгдэхээ ил далдаа илэрхийлчихгүй байгаа ч цаанаа бодлогоо төлөвлөчихсөн биз.
А.БИЛГҮҮН
http://www.newscom.mn