Хичээлийн шинэ жил ойртож байгаатай холбогдуулан энэ удаа сурагчдын хичээлийн хэрэгсэл болон дүрэмт хувцасны эрэлт хэрэгцээ, үнэ, боломжуудын талаар сурвалжиллаа. Наймдугаар сарын дунд үеэс хойш хичээлийн шинэ жил дөхөх бүр хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангана гэдэг эцэг, эхчүүдэд том дарамт болдог.
Дүрэмт хувцасны стандартад тавих хяналт алга
Энэ жилийн тухайд ч мөн л ялгаагүй байгаа бололтой. Учир нь өнөөгийн байдлаар өмнөх жилүүдэд хэрэглэж байсан загвар бүхий дүрэмт хувцасыг сурагчид өмсөнө. Гэвч загварыг нь дууриалган эсгүүрээр нь чанаргүй материалаар, эсвэл бүр хятадад үйлдвэрлэн хилээр оруулж байна гэх гомдол нэлээдгүй гарчээ.
Уг нь салбар яамнаас дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд хөвөрдөггүй, хөвөн даавуун материалтай, хоёр жилийн эдэлгээ даах ёстой зэрэг шаардлага тавьдаг. Тэр ч утгаараа сурагчийн дүрэмт хувцас үйлвэрлэх эрхийг аж ахуйн нэгжүүдэд тендерээр олгодог. Үйлдвэрлэгчдийн ярьж буйгаар урд хөршид үйлдвэрлэгдсэн дүрэмт хувцас материал нь бөөсөрч, эдэлгээ даахааргүй байдаг бөгөөд үнийн хувьд харьцангуй хямд учраас худалдан авагчид байсаар байгаа гэнэ. Мэдээж эцэг, эхчүүд үр хүүхэддээ чанартай хувцас өмсүүлэхээр хичээдэг ч зарим нь амьжиргааны түвшнээс шалтгаалан авахаас аргагүйд хүрдэг талаар ч дурьдаж байсан юм.
Энэ жил Батзүү, Өүлэн менч, Төмөрт трейд, Шилмэл трэйд зэрэг компани дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхтэй байгаа. Мэдээж загвар, стандартыг тодорхойлж өгсөн учраас дүрэмт хувцасыг ижил үнээр борлуулах ёстой гэж заасан. Гэвч аж ахуйн нэгжүүд үндсэн материалуудаа Япон, Солонгос зэрэг орноос оруулж ирсэн хэмээн эцсийн бүтээгдэхүүнийхээ үнийг өөр, өөр тогтоодог байна. Энэ нь эргээд хятадад үйлдвэрлэсэн, өнөөх стандартын бус дүрэмт хувцаснаас ялгах хамгийн гол үзүүлэлт болох үнийн зөрүүг үүсгэдэг ажээ. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд материалын чанартай, чанаргүйг шалгаж авахаас илүү үнийн хямдыг бодолцон худалдаа хийх тохиолдол ч бишгүй байгаа аж.
Худалдан авалт хийж байсан эцэг, эхчүүдийн хувьд амьжиргааны түвшин ихээхэн хамааралтай байдгаа ч нуугаагүй юм. Зарим дунд сургуулийн сурагчдын төлбөр 40-50 сая төгрөг хэмээж байхад дундаж айлын хүүхдүүд тойргийн сургуульдаа суралцахын тулд зөвхөн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэлийг нь авах мөнгө л гэр бүлд нь ачаалал үүсгэдэг. Тийм болохоор эцэг, эхчүүд хүүхдээ сургууль завсардуулахгүйн тулд хямд үнэтэй дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэлээр ч болов хангахыг зорьдгоо нуугаагүй.
Бидний хувьд үйлвэрлэгчид, худалдан авагчдын санал, бодол, бодит байдалд хариулт өгөхийн тулд салбар яамны мэргэжилтэнтэй уулзсан. Гэвч БСШУСЯ-ны холбогдох мэргэжилтэн нь "Дараа долоо хоногт нэгдсэн байдлаар хэвлэлийн хурал зарлана. Тэр үеэр хичээлийн шинэ жилтэй холбоотой бүх мэдээллийг хүргэнэ” хэмээж байлаа.
Энэ нь үндсэндээ "Тэр болтол стандартын бус дүрэмт хувцас худалдан авсан эцэг, эхчүүд болон шинээр сурагч бологчдын хувьд худалдагчийн үгэнд орж худалдаа хий” гэж байгаагаас ялгаагүй, анхаарал хандуулахгүй байгаагийн илрэл гэлтэй. Тэгэхээр стандарт бус дүрэмт хувцас зарж байгаатай тэмцэх байгууллага нь олон нийтэд мэдээллээ хүргээгүй байна гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй өрсөлдөгч буюу тендерээр дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх авсан компаниудын хувьд шалгалт хийх зэрэг эрхгүй учраас чимээгүйхэн, зэрэгцээд худалдаагаа хийхээс аргагүйд хүрдэг ажээ. Тиймээс БСШУСЯ болон Мэргэжлийн хяналтын байгууллага дүрэмт хувцасны стандартын талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай өгч, хяналтаа тавихгүй бол хоёр жилийн эдэлгээ даах ёстой гэдэг "үлгэр”-т иргэд итгэсээр байх нь ээ.
Валютын ханшийн өсөлт хичээлийн хэрэгсэлийн үнэд нөлөөлжээ
Бид эрэлт, ачаалал хэт нэмэгдэхээс урьтаж хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэлийг бэлтгэж буй зарим эцэг, эхтэй уулзсан. Дунджаар нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгэхэд дүрэмт хувцастайгаа нийлээд 170-200 мянган төгрөг болж байгаа талаар хэлж байв. Мэдээж томоохон супермаркетуудаас брэндийн бүтээгдэхүүн авбал үнийн дүн нь өснө гэдгийг ч хэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй энэ жилийн хувьд валютын ханш, тэр дундаа юань сүүлийн сарын хугацаанд өссөн нь хичээлийн хэрэгсэлийн үнэд нөлөөлсөн бололтой. Иргэдийн хамгийн ихээр зорьдог худалдааны төвүүдэд урд хөршөөс авч ирсэн бүтээгдэхүүний үнэ бага зэргээр нэмэгдсэн байна гэдгийг худалдан авагчид хэлж байсан.
Түүнчлэн наймдугаар сар гармагц худалдааны төв, зарим аж ахуйн нэгжээс хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн, худалдааг зохион байгуулдаг. Тэдгээрийн нэг "Хичээлийн шинэ жил 2017”-г Нийслэлийн захирагчийн албаны дэмжлэгтэйгээр "Grand Even” компани лхагва гарагаас ирэх сарын 6-ны хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн жил бүр давтамжтай гардаг болсон учраас аж ахуйн нэгжүүдийн хувьд хүлээлттэй болжээ. Харин эцэг, эхчүүдийн хувьд нэг дороос бүх зүйлээ авахболомжтой хэмээн ам сайтай байсан. "Grand Even” компанийн захирал Б.Солонго "Энэ жилийн тухайд өмнөх 100 гаруй аж ахуйн нэгж үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаагаараа онцлог. Манайдаа шилдэгт тооцогддог байгууллагууд ирсэн байгаа. Хичээлийн дүрэмт хувцасны хувьд Монгол Улсын тендерт ялсан Батзүү, Шилмэл загвар, Өүлэн менч,Төмөр трейд гэх дөрвөн байгууллага өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулж байгаа” хэмээж байлаа.
Үнэхээр уг үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн хувьд бараа, бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр борлуулж байгаа гэнэ. Тодруулбал, сурагч цүнх үзэсгэлэн худалдаанд 25-30 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол дэлгүүртээ 35-45 мянган төгрөгөөр борлуулагддаг аж. Энэ мэтчилэн хичээлийн шинэ жилд зориулсан яармаг худалдаанд аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчид ч ач холбогдол өгч үнээ буулгадаг гэдгээ хэлж байсан.
Бид тус үзэсгэлэнд борлуулагдаж буй зарим бараа бүтээгдэхүүний үнийг сонирхон уншигчдадаа хүргэж байна
Дүрэмт хувцас
Бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас эрэгтэй : 39000 – 81300 төгрөг
Бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас эмэгтэй : 39000-59500 төгрөг
Дунд ангийн хүүхдийн дүрэмт хувцас эрэгтэй : 43900- 100000 төгрөг
Дунд ангийн хүүхдийн дүрэмт хувцас эмэгтэй : 46000 – 97500 төгрөг
Ахлах ангийн хүүхдийн дүрэмт хувцас эрэгтэй : 70000- 133600 төгрөг
Ахлах ангийн хүүхдийн дүрэмт хувцас эмэгтэй : 59900-123700 төгрөг
Хичээлийн хэрэгсэл
12 хуудастай дэвтэр: 180 төгрөг
24 хуудастай дэвтэр: 350 төгрөг
36 хуудастай дэвтэр: 430 төгрөг
48 хуудастай дэвтэр: 580 төгрөг
60 хуудастай дэвтэр: 700 төгрөг
Зургийн дэвтэр: 12 хуудастай 530 төгрөг
Зургийн дэвтэр: 20 хуудастай 920 төгрөг
Зургийн дэвтэр: 20 хуудастай: 1400 төгрөг
Зургийн салдаг дэвтэр: 2600 төгрөг
Өнгийн харандаа: 2500-5500 төгрөг
Өнгийн цаас: 1000-5000 төгрөг
Дэвтрийн хавцас 20 ширхэгтэй нь: 1000 төгрөг
Баллуур: 500-1500
Харандаа үзүүрлэгч: 500-3000 төгрөг
Шугам: 1500 төгрөг
Үзгэн бал: 500-2500 төгрөг
Хайч: 1500-5000 төгрөг
Бичгийн сав: 5000-20000 төгрөг
Цавуу: 500-1500 төгрөг
Гортиг: 2840-5000 төгрөг
Цүнх, үүргэвч: Бага анги 20000 дээш
Дунд анги 30000 дээш
Ахлах 45000 дээш

Өглөөний сонин
Ө.Өлзийсайхан