БНСУ-д ослын улмаас монгол залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 17-ны өдрийн 22:50 цагийн орчимд БНСУ-ын Чежү арлын Согүйпү дүүрэг дэх нэгэн морин тойруулгын замын дэргэд такси, мотоцикльтой мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. УГ ослын улмаас мотоцикль унаж явсан, Монгол Улсын иргэн 18 настай А амь нас барж, 20 настай Б толгойдоо хүнд бэртэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Уг хэргийг Чежү арлын Цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Талийгаач хурд хэтрүүлэн давхихдаа өөдөөс нь ирж байсан машиныг анзаараагүйгээс осол гарсан байх магадлалтай гэнэ.
Б.Төгөл