АТГ сүүлийн өдрүүдэд эрчимтэй ажиллаж байгаа бололтой. Учир нь АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Төрийн өндөр болон онцгой албан тушаалыг хашиж байхдаа улсад онц ноцтой хохирол учруулсан болон авилга авсан гэх томоохон хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх хүсэлтэйгээр прокурорын байгуулагад шилжүүлжээ.
Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн, холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа талаар АТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээллээ.
Эдгээр албан тушаалаа урвуулан ашигласан гэх этгээдүүдийн хэргийг сөхвөл
Хөгжлийн банкны хэрэг
"Чингис” болон "Самурай” бондын зарцуулалтыг АТГ-аас анхааралдаа авч Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаас эхлүүлээд бүх захирлуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад удаж байна.
Энэ хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарын хүмүүс татагдаж шалгагдаж байсан талаарх мэдээллийг хэвлэлийнхэн мэдээллэж байсан. Тэгвэл энэхүү хэрэг одоог хүртэл эцэслэн шийдэгдэлгүй байсан юм. Тиймээс тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.
БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнгийн хэрэг
Р.Эрдэнэбүрэн шинэчлэлийн Засгийн газрын үед БХБ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс 301 тэрбум төгрөгийн зээл банкуудаас авсан асуудал нь хувь эрх ашигтай нь холбогдсон сэжимүүд бий гэгдэж байсан. Тухайн үед БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Засгийн газартай гэрээ байгуулсан барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг, нийт 301.6 тэрбум төгрөгийн зээлийг "Үнэ тотворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд авч байжээ.
Гэхдээ 301 тэрбумын төгрөгийн тайлангаа тавилгүй дахин Төрийн нарийн бичгийн даргын суудалд санаархсан нь МАН-ынхны уур ундууцлыг төрүүлж байсан удаатай. Уг нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын нийлүүлэлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар барилгын материалын үнийг хямдруулж, орон сууцны үнийг нэг м.кв-ийг нэг сая төгрөгт барих. Цемент, арматур зэрэг гол материалын нийлүүлэлт нэмэгдэж, үнэ тогтвортой байсан хэдий ч орон сууцны м.кв-ын үнэ нь хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө нэг сая төгрөг байсан бол хоёр сая төгрөг болж хоёр дахин өссөн. Орон сууцны үнийг өсгөхгүй, тогтмол барина гэж зах зээлд нийлүүлсэн 1,2 их наяд төгрөгийн санхүүжилт харин ч орон сууцны үнийг харин тогтворгүй болгох, өсгөх харалган бодлого болж хувирчихаад байгаа нь бодит зүйл гэдгийг хэвлэлүүд тухайн үед нь онцлон бичиж нийтлэж байсан юм.
Тухайн
үед Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Засгийн газартай гэрээ
байгуулсан барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд
эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын
гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад
зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох
шаардлагатай барилгын материалын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн
хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг, нийт
301.6 тэрбум төгрөгийн зээлийг "Үнэ тотворжуулах хөтөлбөр”-ийн
хүрээнд авч байж.
Гэтэл тэрбээр энэхүү 301 тэрбумын төгрөгийн тайлангаа тавиагүй нь ийнхүү АТГ-ын хяналт шалгалтад орох шалтгаан болжээ.
Гаалийн байцаагчдын балаг буюу Б.Оюундэлгэр даргын хэрэг
ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн, н.Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа өнгөрсөн онд явуулж эхэлсэн байдаг. Гаалийн байцаагчдын хээл хахуулийн хэрэгт холбогдсон балаг их бөгөөд өнгөрсөн оны байдлаар гаалийн байцаагчтай холбоотой 75 эрүүгийн хэрэг үүсгэгдэн, хуулийн байгууллагаар шалгагдсан гэсэн мэдээлэл байна.
ТОСК-ын захирал асан А.Гантулгын тэрбум төгрөгийн зээл
Төрийн орон сууцны корпорац (ТОСК)- ын захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг хууль хяналтын байгууллагаас өнгөрсөн оноос эхлэн шалгаж эхэлсэн. Эх сурвалжуудын мэдээлснээр А.Гантулга дээрх албан тушаалыг хашиж байхдаа танил талдаа давуу байдал олгож, их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн нь тодорхой болсон гэнэ.
Энэ талаар албаны эх сурвалж "Албан тушаалын байдлаа хэтрүүлж, хувийн компанитай гэрээ байгуулан нэг тэрбум төгрөгийн зээл олгож, ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тус корпорацын ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан нь үнэн” гэж мэдээлж байв.
Түүнчлэн тус консорциум 2013 оны есдүгээр сард Худалдан авах ажиллагааны газраас зарласан "Гэр хороололд бохир усны шугам, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж шинээр барих (Улаанбаатар)” тендерт шалгарсан бөгөөд уг ажил нь одоо хийгдсэн, эсэх нь тодорхойгүй байдаг.
ХОМ-ээ тайлбарлаж чадаагүй Р.Онон
Р.Онон нь Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байх үедээ хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн АТГ-аас Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татан шалгасан байна.
Тэрээр 800 сая төгрөгийн орон сууцанд амьдардаг бөгөөд үүнээс гадна Баянзүрх дүүргийн нутаг дахь "Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, "Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан "Ланд круйзер-200” автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэдэг.
Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт зөрүүтэй мэдээлэл өгч, Засгийн газрын тогтоол гаргуулсан ажээ. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр ТЭЗҮ хийхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэсэн ч Халзанбүргэдэй-Солонготын чиглэлийн замын хөрөнгийг баталсан яг тэр өдрийнхөө Засгийн газрын хуралдаанаар давхар оруулж ирээд 33 тэрбумаар хөрөнгийг батлуулж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилт шийдэж өгсөн талаар дуулиан нэлээд дэгдэж байсан удаатай. Ямартай ч Р.Ононг ХОМ /Хөрөнгө орлогын мэдүүлэг/-ээ цалингаас өөр орлогогүй хэмээн мэдүүлсэн нь хууль хяналтынхны анхаарлыг татаж, хэрэг үүсгэн шалгахад хүрчээ.
Б.Учрал
http://tug.mn/?p=18637