Автомашины улсын дугаар тун удахгүй солигдох бололтой. Энэ онд биш юм аа гэхэд ирэх жилээс асуудыг засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болж болж байна. Ингэснээр олон улсад зорчиход саадгүй болох юм.
Улсын хэмжээнд 800 гаруй мянган автомашин бүртгэлтэй байдаг байна. ҮҮнээс 500 гаруй мянга нь идэвхтэй хөдөлгөөнд оролцож байна. Авто машины улсын дугаарын стандартыг шинэчлэх ажил хийхээр Авто тээврийн үндэсний төвөөс шинэ стандартыг Зам тээврийн яаманд хүргүүлээд байгаа юм байна. ОУ-ын шаардлага хангасан, латин үсэгтэй, өнгөөр ялгардаг дугаарт шилжих нь зөв гэж үзэж байгаа юм.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар гэдэг бол тухайн тээврийн хэрэгсэлд олгож байгаа бүртгэлийн дугаар. Манай улсад олгож байгаа улсын дугаар 3 үсэг,4 тооноос бүрдэж байгаа. Одоо 80 гаруй сервис дугаар олгогдож байгаа нь 800 гаруй мянган авто машиныг бүртгэж улсын дугаар болгох боломжтой гэсэн үг. Гэтэл өнөөдөр энэ тоонд тулахад ойрхон байгаа юм. Хот, орон нутгийн харъяалалгүй болсгосноор шилжилт хөдөлгөөнтэй уялдах өргүй зардал багасна гэж албанхыхан тооцоолж байгаа юм.
Хэрвээ автомашины улсын дугаар шинэчлэгдвэл Шинээр авч байгаа автомашин шинэ стандартын улсын дугаар авах юм байна. Харин хуучин серитэй автомшинууд хүсвэл дугаараа шинээр солих боломжийг олгож байгаа юм байна.