Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 27. Сумъяа гараг. Бага морь одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан хулгана өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Ус
Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн.
Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Энэ өглөө таны бие тавгүй, ааш муутай байж болзошгүй. Босонгуутаа таалагддаг хөгжмийнхөө аянд биеийн тамирын дасгал хийх, шүршүүрт орж, өглөөнийхөө унданд ямар нэг амттай зүйл идэх зэрэг сэтгэлд тааламжтай зүйл хийх хэрэгтэй. Өдрийнхөө, шинэ долоо хоногийнхоо ажлын эрч хүчийг жаахан ч болтугай сэтгэлийн хүчээр сэргээхийг хичээнэ.
ҮХЭР (4/20-5/20)
Худалдаа наймаа хийхэд сайн өдөр байна. Та өнөөдөр орлого ихтэй байх ба магадгүй ажлаар гадаад руу явах магадлалтай. Худалдаа наймаатай холбоотой ажилладаг хэн бүхнийг аз ивээнэ. Ямар нэгэн зүйл худалдан авч илүү үнээр зарж ашиг олно. Шинэ ажил хэрэг ирээдүйтэй төсөлд хөрөнгө оруулах, бирж дээр амжилттай тоглох, валютын зөрүүнээс ашиг олох боломжийг буү алд.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Мэргэжлийн хүрээнд маш сайн өдөр. Төлөвлөсөн зүйл тань таны туршлагатай яв цав нийцнэ. Цалингаа нэмэгдүүлэх асуудлаар даргадаа хандахад сайн. Хуучин ажлуудаа дуусгаж шинэ ажил эхэл.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таагүй нөхцөл байдлууд сарын дундуур таны хөдөлмөрийн үр дүнг үгүй хийж болзошгүй. Бүхнийг шинээр эхэл. Шударга хөдөлмөр таны нэр хүндийг эргүүлэн авч ирнэ. Энэ үед таныг хөөдөж байсан хүмүүст хатуурхах хэрэггүй.
АРСЛАН (7/23-8/22)
Хэрэггүй эд зүйл, хүмүүсээс салах өдөр. Энэ өдөр таны амьдралыг нэлээд хэмжээгээр өөрчлөх бололтой. Өөртөө итгэлтэй байдал, ухаалаг, өөдрөг сэтгэл нь таныг ямар ч хамт олны анхаарлын төвд байлгаж дөнгөнө. Танд хаана ч, юунд ч аз дайрах болно.
ОХИН (8/23-9/22)
Хайртай хүндээ сэтгэл дундуур байж магадгүй. Та өндөр настнуудынхаа эрх ашигт анхаарлаа хандуулах ёстой. Биеийн дархлаа муудах, мэдрэл гэмтэх нягууртай байна. Азгүй явдал, ажил дээрх алдаа зэрэг нь үйл ажиллагааныхаа зорилтоос шантрахад хүргэж магадгүй байна. Шүүх ажиллагаанаас зайлсхийх хэрэгтэй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хоёрдмол өдөр. Өнөөдөр та нэг бол өөрийн хувьд үнэт бүх зүйлсээ найдвартай, тогтвортой болгож чадна. Эс бөгөөд хувиа бодсон зан чанараасаа өөр юуг ч хүлээн авах чадваргүй болно. Аялал жуулчлалаар яв. Ер нь гэртээ суухаас л бусдыг хийхийг од эрхэс зөвлөж байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таныг үргэлж шүүмжилж байдаг таагүй хүмүүстэй уулзах бололтой. Гэсэн ч ажлынхаа чиг шугамаас хазайхгүй байхыг хичээ. Итгэлтэй хүмүүстээ өөрийн асуудлыг хэлж, тэдний дэмжлэгийг авч чадвал муугүй байх болно. Олон үгтэй болж, сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ.
НУМ (11/22-12/21)
Бүхий л асуудлуудаа шийдвэрлэхэд тааламжтай өдөр. Хайр сэтгэл найдвартай, хязгааргүй их байна. Энэ таатай нөхцөл байдлыг хамт олны үйл ажиллагаа, өөр ажилд шилжих, орон гэрээ нүүлгэх, найр наадам, хурал цуглаан хийхэд ашигла. Ганцаараа байхаас зайлсхий.
МАТАР (12/22-1/19)
Хамт ажилладаг хүнтэйгээ тогтоосон бат бөх нөхөрлөл тань романтик хайр дурлал болон хувирна. Дараа нь харамсахгүйн тулд хайртыгаа төгс төгөлдөр хүн гэж бүү бод. Харин хайр дурлал дотны харилцаагаа шүтэж, сэвтээхээс болгоомжил.
ХУМХ (1/20-2/18)
Түрэмгий зангаа барьж ээдрээтэй нөхцөл байдлаас зайлсхийх өдөр. Санхүүгийн болон хууль эрх зүйн асуудалд таатай. Таны найдвартай, өөртөө итгэлтэй, зарчимч байдал түншүүдэд тань таалагдаж тэд өөрсдөө тань дээр ирнэ. Шинэ үүрэг даалгаварт бэлэн бай. Яс, үе мөчний хагалгаа хийлгэхээ хойш нь бүү тавь.
ЗАГАС (2/19-3/20)
Та өөрийнхөө шаргуу ажлын материаллаг үрийг хүртэх цаг болсон. Ямар нэгэн санхүүгийн зүйл ирэх буюу мэдээ авах нь таны амьдралын хэлбэрийг төдийгүй гэрийнхэнтэйгээ харьцах харьцааны хэлбэрийг өөрчилнө.