Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, хорооны дарга, ажлын албаны бүрэлдхүүн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-аас туршлага судлах ажлын үеэр сумын удирдлагууд уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр”-ийг танилцуулав.
Тус үйлдвэр 6400 гаруй ажиллагсадтай. Үүнээс 300 гаруй ОХУ зэрэг гадаадын мэргэжилтэнтэй. 1978 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа эхлүүлж зууны манлай бүтээн байгуулалтаар нэрлэгдэж явна. Эрдэнэт үйлдвэр 32 цех нэгжтэй аж.
Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид үйлдвэрийн амин сүнс болсон "Баяжуулах цех”-тэй танилцав. Долоо хоног бүрийн баасан гарагт тэсэлгээ хийж хоногийн 24 цагт тасралтгүй ажиллаж жилд 560,000 тн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг гэж Эрдэнэт үйлдвэрийн Материал техник, хамгамжийн баазын орлогч дарга Ч.Өлзийбаяр ярив. Эрдэнэт үйлдвэр "Нэн тэргүүнд "Хөдөлмөрий аюулгүй байдал” уриан дор ажилладаг гэв.
Тус үйлдвэр одоогийн байдлаар дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж эдийн засгийн таагүй нөхцөл байдал үүссэн ч ажилчдаа цомхотголд оруулаагүй хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байна.
Б.Норовсамбуу