Монгол Улсын "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 24 дүгээр зүйл, ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан "Цэрэг, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам”, Аймгийн Засаг даргын 2015 оны А/381 тоот захирамжийн дагуу цэрэг, техникийн тоо бүртгэлийг 2015 оны 12 дугаар сарын 20-ноос 2016 оны 1 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулж явууллаа.
Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл аймгийн хэмжээнд 94% тай явагдснаас Дархан сум 94%, Орхон сум 93%, Шарын гол сум 92%, Хонгор сум 91% тай тус тус бүртгэлд хамрагдсан бөгөөд энэ оны тоо бүртгэлийн дүн өмнөх оныхоос 0,5% өссөн дүнтэй гарлаа.
Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлээс хоцорсон цэргийн үүрэгтнүүдийн шалтгааныг тодотгож, 2016 оны 2 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд бүртгэн хуулийн дагуу хариуцлага тооцох болно.
Цэргийн штаб