|

Энэ өдрийн зурхай /2015.10.09/

Энэ өдрийн зурхай /2015.10.09/
Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 09. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 27. Сугар гараг. Их морь одтой, 1 цагаан мэнгэтэй, шар морь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага ТөрөхүйӨдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал 00 цаг 11 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

 


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Холимог өдөр. Ямар нэг гэнэтийн саад тотгор гарах боловч тойрон буй хүмүүстэйгээ харилцаа холбоогоо бататгаж, өөрийн эд хөрөнгө, мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Таны бодпоготой, болгоомжтой байдал мөн хэр зэрэг тэвчээр хатуужилтай байхаас тань хамаарч ажил хэрэг, амжилт бүтээлийн зам мөр тодорно. Таны гаргасан санал хүсэлт бусдын анхааарлын гадна үлдэхгүй ба хүлээн авч хэрэгжүүлэх нөхөд олдох болно.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр санхүүгийн байдал сайжрана. Энэ нь тоглоомонд хожих, шинэ албан тушаал, ажлаа амжилттай төгсгөсөнтэй холбоотой. Албан тушаал ахих, ахуйн асуудлаа шийдэх, удирдлага, захиргааны байгууллагад хандахад таатай өдөр. Уран бүтээлч энэ ордныхон өөрийн авьяасаа нээх ба бодсоноо хангалттай хэрэгжүүлж чадна. Худалдааны үйл ажилд сайн байна. Эрсдэлтэй алхам, зоримог байдал ямар ч ажилд сайн үр дүн үзүүлнэ. Зүүд нь зөнтэй байж болно. Цэцэг, баглаа цэцэг зүүдэлвэл амжилт, хожил ирнэ.


Хамтатгах (5/21-6/21)

Хуримтлуулах, цуглуулах өдөр. Эл өдөр хурим хийх, эрх чөлөөтэй болоход тохиромжтой. Дэмий зүйлд цаг, хүч, мөнгөө бүү үр. Эс тэгвэл таны амьдралын эрчим хүчтэй буурч магадгүйг одод анхааруулж байна. Ашиг хонжоо олсон ч зарлага нь таны урьдчилан харснаас илүү ч байж магадгүй. Шинэ хүнтэй танилцан сэтгэл татагдах ч хамгийн ярвигтай харилцаа ч болох магадлалтай. Дотнын хүмүүсийн болон өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулаарай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Одод урьдын адил таньд сайнаар байрлаж байна. Бүх талаар амжилттай өдөр. Мэргэжлийн асуудлыг шийдэхэд энэ хамгийн тохиромжтой өдөр. Өөрийн материаллаг байдлыг бэхжүүлж чадахаас гадна ирээдүйн амжилтын гарааны талбайг үүсгэж чадна. Сэтгэл санааны илрэлээ шууд гаргахгүй байхыг хичээ. Хүнтэй танилцах буюу уулзаж магадгүй. Энэ нь харамсах ба сэтгэл санаагаар унах шалтгаан болно.


Арслан (7/23-8/22)   

Өөрийн сонирхлоо хамгаалах тэмцэлтэй холбоотой зөрчилтэй хүнд өдөр. Гэнэтийн үйл явдалууд таныг байнгын дарамтанд байлгаж амрах боломж ч олгохгүй. Та хүндхэн сонголт хийж өөрийн байр сууриа бэхжүүлэх арга зам нэн даруй олох шаардлагатай байна. Таны хэр хурдан хариу үйлдэл хийхээс цаашдын бүх үйл ажиллагаа тань хамаарах болно.


Охин (8/23-9/22)    

Таатай өдөр. Од гараг чухал ажлын гэрээ хэлэлцээр хийсний хэрэггүй харин түүний оронд гэр бүлийн асуудлуудаа шийдвэрлэхийг зөвлөж баина. Хувь тавилан таны бардам занг мөн омоглон байдлыг сорино. Гэхдээ ямар нэгэн асуудал гарч болзошгүй тул бүх төлөвлөгөө баримтаа бичиж тэмдэглэ. Энэ нь алсдаа танд хэрэг болох бөгөөд ирээдүйд бий болох асуудлын зангилааг тайлах нигууртай.


Жинлүүр (9/23-10/22)   

Аливаа зүйлийг урьдчилан таамаглах, сансрын энергийг авах өдөр. Эмчилгээ эхлүүлэх, урьдчилан арга хэмжээ авах, өөртөө анхаарал тавихад таатай өдөр. Ихэнх хүмүүсийн хувьд асуудлыг оновчтой шийдвэрлэж чадахгүй. Чухал гэрээ, ажлын хэлэлцүүлэг болон аялалд явахгүй байхыг зөвлөж байна. Эдгээр бүх үйл явдлуудад гэнэтийн хүндрэлтэй асуудал үүсч болзошгүй. Удахгүй таны авсан бүхэн биеллээ олох болно. Өнөөдөр зочин хүлээн авах, мөн хэт их хичээл зүтгэл гаргах өдөр.


Хилэнц (10/23-11/21)   

Энэ өдөр аялал зугаалга, гэрээ хэлэлцээрт таатай өдөр. Ихэнх хүмүүс нэг хэсэг завсарлага авахыг хүсэж байсан бол энэ өдрөөс эхэл. Адал явдлын давлагаанд орж шинэ сонирхолтой соргог зүйлс руу умбах болно. Эндээс та таашаалыг мэдрэх болно. Магадгүй та хэд хэдэн шинэ ажлын танилтай болж амьдралд тань тодорхой хэмжээний өөрчлөлтийг авчирна. Энэ оройг ой, модтой газар өнгөрөөхийг хичээгээрэй. Унтахынхаа өмнө халуун баннанд эсвэл суү уухыг зөвлөж байна.


Нум (11/22-12/21)    

Сэтгэл санаа шинэчлэгдэн сэргэх, амьдралын эрч хүч дээшлэх өдөр. Таны амьдралд шинэ хүмүүс орж ирэх бөгөөд тэд шинэ санааг бэлэглэж, шинэ боломжийг таны өмнө нээж, өөрийгөө хөгжүүлэхэд нөлөөлөх болно. Өөрийн авьяас чадвартаа итгэлтэй байж цааш нь улам үргэлжлүүлсээр бай. Хэдий чинээ та цөхрөлтгүй оролдоно төдий чинээ гайхалтай үр дүнд хүрнэ.


Матар (12/22-1/19)   

Мөнгө санхүүгийн байдлаа зохицуулах хэрэгтэй. Эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулж, худалдаа наймаа хийхгүй байвал сайн. Одоогийн ажлаасаа таашаал авахгүй байгаа нь танд таарч тохирохгүй ажил мэтээр төсөөлөгдөх бололтой. Гэхдээ ажлаасаа гарах гэж яарах хэрэггүй. Танд таалагддаг бас ашиг орлого өгдөг ажил ховор гэдгийг ойлгож сайтар тунгаан бодох хэрэгтэй. Тэвчээртэй, хүлээцтэй бай. Нэр алдар, амжилт ололт бүгд таны өмнө чинь байна.


Хумх (1/20-2/18)   

Таатай өдөр. Сансарын энергийг өөртөө авахад зориулагдаж өнгөрнө. Хэрвээ өөрийн чинь ажлыг, бодит байдлыг зэрэглээт үзэгдэл хаахгүй бол өнөөдөр санхүүгийн асуудал дээр амжилт гаргаж чадна. Нарийн утгандаа танаас сайн цэгнэх ба болгоомжлохыг шаардаж байна. Санаачилга гаргах, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэхээс татгалз. Яагаад гэвэл өнөөдөр тэртэй тэргүй сайнаар төгсөхгүй.


Загас (2/19-3/20)

Шүүмжлэлттэй өдөр. Ажил хэргийг бүтээхийн тулд ухамсартайгаар тохиролцоонд орох шаардлага гарч ирнэ. Өөрийн үзэл бодол, санал санаачилгыг бүх зүйлүүдэд хамгаалаарай. Өөрөө өөртэйгөө санал нийлэхгүй зөрчилдөх нь амьдралдаа тооцоо алдаж, алдаа гаргахын үндэс болдогийг ямагт санаарай. Магадгүй дарга, удирдлагатай үл ойлголцол үүсэж мэдэх бөгөөд таныг ажлаас халах, аль эсвэл урьдын нөхцлийг хүлээн зөвшөөрч ажилдаа үлдэх эсэх нь гагцхүү өөрөөс тань шалтгаална.