|

ДУУЧИН Х.ТӨМӨРИЙН ДУУЛИАНТ ХЭРГИЙН ТУХАЙ

"Аяны шувууд” дуугаараа бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дуучин Х.Төмөр хэрцгийгээр амиа алдсан юм. Тэрээр 1988 онд амиа алдахдаа гэртээ эмэгтэй хүнтэй хамт байсан гэдэг.

Энэ хэрэг нь Монголд гарч байсан дуулиант хэргүүдийн нэг юм. Учир нь тэр хоёрын амийг хороосны дараа талийгаач Х.Төмөрийн толгойг зууханд хийж шатаасан гэдэг аж. Уг хэрцгий хэрэг мэдээж олон хүнийг цочролд оруулсан билээ. Харин цагдаа нар аймшигт хэрэг үйлдсэн этгээдийг олон хоног хайсны эцэст баривчилсан байна.

Ингээд та бүхэндээ уг аймшигт аллагийн тухай дэлгэрэнгүйг хүргэе.

Аллага үйлдсэн

Уг хэрэг гарсны дараа Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төвд Ц.Батсүх гэх эрэгтэй ухаангүй байдалтай ирсэн гэдэг. Энэ бол хэрэг үйлдсэн гэх сэжигтэн нь юм. Тэрээр ухаангүй ирэх үедээ амандаа "Төмөр хохь чинь”, "Би Төмөрийг алчихсан” гэж давтан хэлж байсан аж. Иймд түүнийг хошрдлого тайлах эмчилгээ хийнэ, эдгэснийх нь дараа цагдаа нар сэжигтнээр татан баривчилсан юм. Мөн түүнийг гэмт хэрэг үйлдсэн тул амиа хорлохоор нойрны эм хэтрүүлэн уусан гэж үзсэн байна.

Харин уг хэрэг дээр гавьяат хуульч агсан Ё.Бадамдорж ажилан, байцаажээ. Гэвч түүний яриа өөрчлөгдсөн байна. Эхлээд тэрээр сэжигтэн гэмт хэрэг үйлдсэн гэх хэлсэн боловч дараа нь хэрэг үйлдээгүй гэж үгээ өөрчилсөн. Энэ нь мэдээж олны анхаарлыг татсан зүйл болсон юм.

Түүнчлэн талийгаачийг амиа алдах үед гадаа нь гэрч байсан аж. Гэрчийн хэлснээр, "Дуучин Х.Төмөрийн тагтнаас хоёр хүн буухыг харсан” гэв. Тэгэхээр тэр цуст орой сэжигтэн Ц.Батсүх ганцаараа хэрэг үйлдээгүй болж таарсан юм.

Харин талийгаач нь 50 мянгатын Г хэлбэртэй орон сууцны хоёрдугаар давхарт амьдардаг байжээ. Энэ үед алуурчид цонхны тагтаар нь дамжин орж буудсан гэх хэргийн тухай цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Энэ үед алуурчдын 40-41 размерийн гутлын мөр олсон. Гэвч энд нэг эргэлзээтэй зүйл гарч ирсэн байна. Энэ бол сэжигтэн 38 размерийн гутал өмсдөг байжээ.

Гэтэл энэ эргэлзээг сэжигтэн Ц.Батсүхийн мэдүүлэг өөрчилсөн юм. Тэрээр хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул түүнд цаазаар авах ял оноосон байжээ. Гэвч тэрээр цаазаар авахуулахынхаа өмнө сүрьеэ өвчнөөр нас барсан байна. Харин түүний хамсаатан хэн болох нь нууц хэвээр үлджээ.

Сэжигтэний тухай аймшигт зүйл:

Түүнийг маш хэрцгий догшин нэгэн байсан гэдэг. Ц.Батсүх нь Сэлэнгэ аймагт байжээ. Энэ үедээ айлын хонь муулж өгч байсан аж. Гэхдээ хонийг хэрцгий аргаар амийг нь тасалдаг хүн байжээ. Тодруулбал, хонийг амьд байхад нь хүзүүнийх нь арьснаас огтлоод татдаг байсан гэжээ.

Түүнийг маш хэрцгий догшин нэгэн байсан гэдэг. Ц.Батсүх нь Сэлэнгэ аймагт байжээ. Энэ үедээ айлын хонь муулж өгч байсан аж. Гэхдээ хонийг хэрцгий аргаар амийг нь тасалдаг хүн байжээ. Тодруулбал, хонийг амьд байхад нь хүзүүнийх нь арьснаас огтлоод татдаг байсан гэжээ.

Хэргийн газарт:

Уг хэрэг дээр ажиллаж байсан цагдаа нар хэргийн газрын тухай хэлэхдээ, "Нүд халтирам зүйл тэнд байсан” гэжээ. Тэд хэлэхдээ, "Эрэгтэй, эмэгтэй хүний цогцос байсан. Эрэгтэйнх нь цогцос толгойгүй. Тэр байр цусаар будагдсан байсан юм. Мөн талийгаач эмэгтэй алуурчинтай тэмцэлдсэн байж болзошгүй. Түүний гарт хүний үс байсан” гэжээ.

Serelt.mn