|

Шиньжяны нүүрсний уурхайн хүчин чадал 80 хүртэл хувиар нэмэгдэх төлөвтэй байна

 
 Шиньжяны нүүрсний уурхайн хүчин чадал 80 хүртэл хувиар нэмэгдэх төлөвтэй байна

Шиньжяны эрчим хүчний газрын сүүлийн үед нийтэлсэн  бүртгэлээс үзвэл, 10-р сарын 31 хүртэл, Шиньжян 112 нүүрсний уурхайг хааж,  үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 11 сая 450 мянга гаруй тоннд хүрч, жилийн  үүргийнхээ 98 хувийг биелүүлсэн бөгөөд энэ онд нүүрсний үйлдвэрлэлийн нормоо  бүрэн биелүүлсний дараа, Шиньжяны том, дунд нүүрсний уурхайн хүчин чадлыг 80  хүртэл хувиар нэмэгдүүлэх юм байна.   

Шиньжяны эрчим хүчний газрын албаны хүн хэлэхдээ: 2017  онд Шиньжяны нүүрсний үйлдвэрлэлийн салбарт хүндрэл тулгарч, орон даяар нийт 113  уурхайг хааснаар, олборлолтын хэмжээ жилд 11 сая 600 мянга гаруй тоннд хүрсэн  байна. Харин энэ ажил байнга эрчимжихийн хэрээр, бодлогын арга хэмжээний үр  нөлөөг цаашид тодорхойлж, нүүрсний аж ахуйн нэгжийн эдийн засгийн үр ашиг улам  дээшлэн, нүүрсний үнэ ханш ч тогтвортой нэмэгдэж, нүүрсний салбарын үйл  ажиллагаанд сайн хандлага гарсан байна.

Шиньжян эрчим хүчний нөөц ихтэй, нүүрсний нөөцийн хэмжээ  гэхэд 2 их наяд 190 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна. 

ХОУР