|

Хятад анагаах ухааны олон улсын стандартыг тогтоох хурал болов

 
 Хятад анагаах ухааны олон улсын стандартыг тогтоох хурал болов

2017 оны 11-р сарын 14-нд БНХАУ-ын Шэньжэнь хотноо "Хятад анагаах ухаанаар чихрийн шижин өвчнийг оношлох олон улсын эмчилгээний удирдамж"-ийг нийтлэх хурал боллоо. Хятадын Анагаах Ухааны Үндэсний Захиргааны Бодлого зохицуулалт, Хяналтын Газрын орлогч дарга Ян Рүнчэнь, Дэлхийн Хятад анагаах ухааны нийгэмлэгийн нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Сан Биншиэнь, Шэньжэнь хотын орлогч дарга Ү Ихуань нарын удирдагчид тус хуралд оролцсон байна. 

Хятад анагаах ухааны олон улсын стандартыг тогтоох хурал болов

Хятадын Анагаах Ухааны Үндэсний Захиргааны Бодлого зохицуулалт, Хяналтын Газрын орлогч дарга Ян Рүнчэнь: Хятад анагаах ухааны олон улсын мэдээлэл солилцох, эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах, боловсон хүчин бэлдэх, шинжлэх ухааны судалгааг олон улсын стандартын дагуу хийх ёстой. Хятад улс хятад анагаах ухаан үүсэж бүрэлдсэн улс орны хувьд хятад анагаах ухааныг стандартчилуулах ажлыг сайтар хийх нь юу юунаас чухал юм гэжээ.

Хятад анагаах ухааны олон улсын стандартыг тогтоох хурал болов

"Хятад анагаах ухаанаар чихрийн шижин өвчнийг оношлох олон улсын эмчилгээний удирдамж"-ийг боловсруулах ажлыг гардан хийсэн Хятадын Анагаах ухааны академийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Түн Шяолинь: Хятад анагаах ухаанд чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, бодисын солилцооны эмгэгийг цогцоор нь хянахад илүү давуу талтай байдаг. Энэ "удирдамж”-д хагас зууны турших хятад анагаах ухааны үр дүнтэй судалгааны ололт амжилтыг оруулсан тул гадаад дотоодын эмнэлгийн ажилтнуудад олон улсын хууль дүрэм боловсруулах, хятад анагаах ухааны олон улсын стандарт тогтоох, "нэг бүс нэг зам” хөгжлийн хөтөлбөрт илүү их хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. 

ХОУР