Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 13-нд Манилад Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Японы ерөнхий сайд Абэ Шинзотай уулзав.
Ли Кэчян: Хятад, Японы харилцаанд эерэг өөрчлөлт гарч байгаагийн зэрэгцээ эмзэг хүчин зүйл оршиж байна. Энэ он бол Хятад, Японы улс хоорондын харилцаа хэвийн болсоны 45 жилийн ой. Ирэх онд Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээ байгуулагдасны 40 жилийн ой тохиож байна. Японы тал түүхээр сургамж болгон, ирээдүйд хандах үзэл санаагаар Хятадын талтай нэг чиглэлээр урагшилж, хоёр орны харилцааны хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилтыг даван туулж, сайжирч буй хандлагыг хэвээр хадгалж, шинэ хөгжилтэй болгохоор хичээхийг хүсэж байна гэжээ.
Хятад, Япон бол хөрш орон. Мөн дэлхийн эдийн засгийн чухал цогц. Хоёр тал давуу талаараа харилцан нөхөж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь Зүүн Азийн бүс нутгийни эдийн засгийн хөгжил, цаашлаад дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эерэг ач холбогдолтой юм. Хоёр орон нөгөө талынхаа хөгжлийн боломжийг ашиглан, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг харилцан ашигтай хамтын ажиллагааг чухал талаас бодолцон эрчимжүүлж, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг хайн хэлэлцэх ёстой. Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн харилцааны бүх талын хэлэлцээр (RCEP), Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээг хамтдаа ахиулах ёстой. Хүмүүнлэгийн солилцоо, ялангуяа аж ахуйн нэгжүүд, хүүхэд залуучуудын солилцоог эрчимжүүлж, Хятад, Японы харицлааны тогтвортой хөгжилд ашигтай уур амьсгал бүрдүүлж өгөх ёстой гэж Ли Кэчян хэллээ.
Хоёр тал мөн харилцан сонирхож буй бүс нутгийн асуудлаар санал солилцов.