|

“Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” аян үргэлжилж байна

 
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс "Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” уриатай эхлүүлсэн хоёр сарын аян үргэлжилж байна. Тус аяныг аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос санаачилсан бөгөөд Боловсрол соёлын газар, Эрүүл мэнд, Цагдаа, Тагнуул, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Дархан салбар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн ажиллаж байна.