Үндсэн хуулийн цэцийнхэн эрх мэдэлтний төлөө ажилладаг болохыг ажлын хэсгийнхэн олж тогтоов. Тэд цэцэд яагаад 331 сая төгрөг өгсөн, мөн яагаад машин өгсөн, энэ бүгд яагаад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн барихын өмнө болов, гаргасан шийдвэр нь яагаад С.Баярцогтыг, Засгийн газрыг өмгөөлөв гэдэг асуултыг хөөн дүгнэлтийг гаргасан юм.
Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэх үүнд зориулж 933.9 сая төгрөг зарцуулах хэрэгтэй байна гэж ҮХЦ-ийнхэн Засгийн газраас хүсчээ. Үүнийг нь Засгийн газар өгөхөө мэдэгдэж, эхний ээлжинд 331 сая төгрөгийн хөрөнгийг гаргахыг шийдвэрлэжээ. Ийн хөрөнгө гаргасных нь оронд ҮХЦ 2015 оны 9 дүгээр сарын 9-нд буюу Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргах шийдвэр гарснаас хойш 2 хоногийн дараа цэц дунд суудлын хуралдаан хийж, УИХ-ын хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж болох гэх утгатай дүгнэлтийг гаргах нь тэр. Гэсэн хэдий ч үүнийг УИХ-аар хэлэлцээд хүлээж аваагүй юм.
Энэ үйлдлээрээ Засгийн газар Цэцийг хахуульдах оролдлого нь С.Баярцогтын төлөө байв уу гэсэн хардлага төрж байна. Бас нэг хардлага төрөөд байгаа зүйл нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Сангийн сайдын үүргийг давхар гүйцэтгэж байхдаа хөрөнгө гаргах тогтоолыг гаргасан байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын энэ шийдвэр гарах үеэр буюу 9 дүгээр сарын 4-нд Засгийн газрын автобааз ҮХЦ-ийн даргад 195 сая төгрөгөөр албан ажлын lexus-570 машин авч өгсөн байх ба энэ ажлыг ЗГХЭГ зохион байгуулж, урьдчилгаа төлбөрийн 100 сая төгрөгийг бааз 9 дүгээр сарын 10-нд төлсөн байдаг.
Дээрх үйлдлүүд нь Үндсэн хуулийн цэц болон Засгийн газрын нэр хүндийг унагаж байна. Үндсэн хуулийн "манаач” нөхдүүдийг ийм үйлдэл гаргаж байгаад нь ичиг ичиг гэж хэлмээр байна.
М.Төр
zaluu.com