|

2017 онд Хятадын ДНБ-ний өсөлтийн хурд 6.8 хувьд хүрнэ гэж төсөөлөв

 
 2017 онд Хятадын ДНБ-ний өсөлтийн хурд 6.8 хувьд хүрнэ гэж төсөөлөв

Жүншинь агентлагийн мэдээ: 26-нд Бээжин хотноо "БНХАУ-ын макро эдийн  засгийн форум 2017-2018” -аас тайлан гаргаж, 2017 онд БНХАУ-ын ДНБ-ний  өсөлтийн хурд 6.8 хувьд хүрч, 2016 оныхоос 0.1 нэгжээр нэмэгдэх төлөвтэй байна  гэжээ.

26-нд Бээжингийн  Хятадын Ардын их сургуульд "БНХАУ-ын макро эдийн засгийн форум  2017-2018” -ыг тайлагнах хурал боллоо.

Тус тайланд: 2017 онд Хятадын макро эдийн засаг дэлхийн эдийн  засагтай зэрэг сэргэж, өсөлтийг тогтворжуулах бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлж,  хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг бүх талаар хийж, эдийн засгийн шинэ  хөдөлгөх хүчийг хурдтай нэмэгдүүлэн, зах зээлийн ирээдүй улам сайжирсан зэрэг  хүчин зүйлийн улмаас бууралтаа тогтоон барьсан сууринд өсөв. Эдийн засаг  ерөнхийдөө төсөөлснөөс тогтвортой сайжрах хандлагатай болж, Хятадын макро эдийн  засгийн тохируулалт үе шатны амжилт гаргалаа хэмээн тэмдэглэжээ.   


Сарантуяа

ХОУР