|

Солонгосын хойгийн байдлыг улам хурцатгаж буйгаа зогсоохыг БНАСАУ-д шаардав

 
 

Өнөөдөр үүрээр Хойд Солонгос пуужин туршин хөөргөсөн явдалд чиглүүлж, 29-нд Бээжинд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хуралд, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ: Солонгосын хойгийн хурцадмал байдлыг улам хурцатгаж буй үйл ажиллагаагаа зогсоохыг Хятадын тал Хойд Солонгосын талд хатуу шаардаж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Хойд Солонгосын тал пуужин хөөргөсөн холбогдох үйл ажиллагааг Хятадын тал онцгой анхаарч, эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолыг журамлаж, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг улам хурцатгаж буй үйл ажиллагаагаа зогсоохыг Хятадын талаас Хойд Солонгост хатуу шаардаж байна. Мөн холбогдох тал хянуур болгоомжтой байж, тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахыг хүсэж байна" гэжээ.


ХОУР