|

С.Зоригийн хэргийн материалыг ил болгосноор юу өөрчлөгдөх вэ?

 
 С.Зоригийн хэргийн материалыг ил болгосноор юу өөрчлөгдөх вэ?
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар С. Зоригийн хэргийг нууцаас гаргах эсэх асуудлыг хэлэлцэв.  Уг хэрэгтэй холбоотой 15 мянган хуудас материал байдаг юм байна. Үүний дийлэнх хэсгийг Улсын нууцаас гаргахаар  ярьжээ. Харин 70 орчим хуудас нь захиалагчтай холбоотой учраас нууцын зэрэглэлд үлдээх гэнэ.  19 жилийн өмнө болсон энэ  хэргийн гогцоо саяхан тайлагдаж хэргийг гүйцэтгэсэн гэх гурван хүнд ял оноосон.  Харин нэг л асуулт үлдсэн, хэргийн захиалагч хэн байв?  Энэ асуултыг олон нийт хууль, шүүхийн байгууллагаас асууж, үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсч байгаа.  Гэвч 19 жил "дарагдсан” энэ хэргийг дагасан улстөржилт улам хүчээ авч байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайд болохынхоо өмнө чуул­ганы танхимд  "С.Зоригийн хэргийн ма­­те­риалыг Улсын нууцаас гаргана” хэмээн мэ­­дэгд­сэн.

Харин "Цен­зур­гүй яриа” нэвтрүүлэгт орол­цох­доо "Нууцаас гаргах саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Удахгүй хэлэлцэнэ” гэдгийг дуул­гасан. Харин энэ бүхэнд түүнийг хажуугаас нь хамгийн их "хатгаж” өгсөн хүн нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц. Тэр "С.Зоригийн хэрэгт  Ц.Нямдорж гэдэг хүнийг шалгах хэрэгтэй. Тэр энэ хэргийг тагнуулынхнаас дөрвөн удаа салгаж, аж­лын хэсгийн 32 ажил­танг сольсон” гэж байв. Энэ бүх үйл явдлын дараа ямартай ч хэргийн тодорхой хэс­гийг Улсын нууцаас гаргах талаар Засгийн газрын хэм­жээнд ярьж эхлэв. Гэхдээ захиалагчтай хол­­боо­той 70 гаруй хуудас материалыг нууц хэвээр үл­дээнэ гэснээс үзвэл захиа­лагчийг зарлах биш ээлжит улс төрийн "шоу”-гаа хийж байгаа бололтой. С.Зоригийн хэргийн материалыг ил болгосноор юу өөрчлөгдөх вэ. Захиалагч нь тодорхой болох уу?
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин