|

"15-ны цагдаа" цомын эзэнд 1000 америк доллар дагалдуулан өгчээ

"15-ны цагдаа" цомын эзэнд 1000 америк доллар дагалдуулан өгчээ

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахлагч бие бүрэлдэхүүний шилдэг тэргүүний ахлагч нарыг алдаршуулан олгодог "15-ны цагдаа" цом өргөмжлөлөө гардууллаа.  Энэ удаагийн "15-ны цагдаа" цомын эзнээр Монголын цагдаагийн байгууллагад 20 жил ажиллаж буй Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахлах ахлагч, харуулын цагдаа Т.Мөнхсайхан тодров. "Төвшин сэтгэл сан"-гаар дамжуулан "15-ний цагдаа" хэмээх энэхүү хүндтэй шагналыг уламжлал болгон 10 дахь жилдээ олгож байгаа билээ. Өмнөх жилүүдэд "15-ний цагдаа" цомыг нэг сая төгрөг дагалддаг байсан бөгөөд шилдгийг тодруулж эхэлснээс хойшхи 10 жилийн тэгш ой тохиож байгаа учраас энэ удаад 1000 америк доллар дагалдуулан өгч Дарханы Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүндээ ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүслээ.  Мөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын 2017 онд шинээр мэндэлсэн 14 хүүхдэд Монголын үрс олон болтугай хэмээн ерөөгөөд 200 мянган төгрөг бүхий хадгаламжийн дэвтэр гардуулан өглөө.