Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 19. Сугар гараг. Их морь одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Уул
Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтэн болох улирал 18 цаг 25 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Эерэг энергитэй өдөр бөгөөд та бүхэн буруу зүйл хийхгүй. Таны оюун бодлын нэг хэсэг нь тайван байхыг шаардах бол нөгөө хэсэг нь хүчтэй хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Та өөрийн амьдрал дахь хүмүүс, хамтрагчидтайгаа ойлголцох болно. Компьютерийн шинэчилсэн программ дээр дөнгөж ажиллаж сурж байгаа хүмүүс шинэ арга барил гайхалтай сайн байгааг мэдэрнэ. Ажил дээрх харьцаа танд аз жаргалтай байна уу, зөв замаар явж байна уу гэдгийг ойлгоход тусална.
ҮХЭР (4/20-5/20)
Өнгөрсөн өдрөөс болж өнөөдөр буруу хөл дээрээ босох магадлалтай байна. Гэхдээ өнөөдөр та унжиж урвайхгүй тулд санаагаа зовоох хэрэггүй. Нэг сонирхолтой хүнтэй танилцсан нь таны анхааралд өртөнө. Та түүнтэй хамт өдөржингөө ярилцахыг хүссэн ч бизнесийн уулзалтаа тасалж хэрхэвч болохгүй. Үүнийг ашиглаад дараа уулзаж илүү дотно ярилцах боломжийг бүү алдаарай. Харин бизнесийн түншлэл байгуулахад тохиромжгүй. Цаашдын замд тань гай барцад гарч ирэхийг од эрхэс анхааруулж байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Таны эд хөрөнгө болон гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орох болно. Та өнөөдөр амьдрал ямар тааварлахын аргагүй байдгийг ойлгох болно. Харин үүний оронд төлөвлөсөн өөр зүйлсээ хийж, энэ асуудлыг дараа авч үзэх нь зүйтэй. Хэрвээ та материаллаг байдлаа сайжруулахыг хүсч байгаа бол хөрөнгө оруулалтын талаар судлахыг хичээ. Мөн таны ажил амьдралд тань ямар чухал болохыг гэр бүлийнхэндээ ойлгуулахыг хичээ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Олон нийтийн дунд байх нь таны бүх тэсвэр тэвчээр, хүчийг барах боловч сайшаал, урмын үг таныг татгалзаж чадахааргүй байдалд оруулна. Гэр бүлээрээ баяр наадам тэмдэглэсэн бол өөрийн зохион байгуулах чадвараа бусдад харуулж тэдэнд сэтгэгдэл төрүүлж та анхаарлын төвд байх болно. Танд хачин жигтэй, ухаангүй ааш илэрхий гаргаж байсан ч эргүүлээд хашгичих нь утгагүй хэрэг. Ганц бие хүмүүс романтик болзооны урилга авах ч өөр нэгэн гэр бүлийн хооронд зөрчил үүсгэж болзошгүй. Санаа зовох хэрэггүй, зүрх сэтгэлээ л дага.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр та ядарснаас болж уур уцаартай байх нь таны амжилтыг унтраана. Хэт их яаруу сандруу хөдлөх хэрэггүй. Өнгөрсөн хэд хоногийн алжаалаас гарахын тулд хайртай хүнтэйгээ хамт байж цагаа өөрийнхөө төлөө зарцуул. Таны амьдралд хурцадмал байдал авчирч болзошгүйн од эрхэсийн дохиог анхаар. Хамтран ажиллагчтайгаа үүссэн хүнд хэцүү саад бэрхшээлийг давж туулж ойлголцолд хүрэхэд маш тохиромжтой үе байна.
ОХИН (8/23-9/22)
Таныг оюун ухаан мэдлэгтэйгээ нэн чацуу өөрийн зөн совиндоо итгэхийг сануулжээ. Өөртөө дүгнэлт хийж чадвал мэдлэг ойлголтод тань нэмэртэй. Хэтийн төлвөө зөв тооцоолох хэрэгтэй. Эртний танилтайгаа анагаах ухаан генийн талаар шинэ хэрэгтэй мэдээ сонсоно. Таны сэтгэл хөдлөх бөгөөд өөр дээрээ туршихыг хүснэ. Орой тийш сэтгэл санаа сайхан болж нөхөрсөг зан таны гадаад байдлыг чимж өгнө. Харин хайртдаа хайр халамж тавих цаг иржээ. Уух юм эсвэл бэлдсэн зүйлээ хүмүүст тараах нь ердийн амралтын үйл ажиллагааг зугаатай хөгжилтэй болгох болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Од эрхэсийн тохиол таны амьдралд шинэ шинэ боломжуудын үүд хаалгыг нээж байна. Таны хайр дурлалын харилцаа болон түүний ирээдүйд онцлог үйл тохиож байна. Нэг багийн гишүүн байж танд хэрэгтэй байгаа эрх чөлөөг хайртдаа ч бас өг. Оройг сайхан хөгжилдөж өнгөрөөхийг хүснэ. Бодлогогүй үг үйлдлээр санаандгүй хүнийг гомдооно. Хор уршиг хожим илрэхийг санаж яв.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Олонхи хилэнц сандарч барьц алдана. Таны хамаатан садангууд танд тийм ч таатай хандахгүй нь гол нь та хувийн амьдралаа зохицуулах хэрэгтэй. Таны зорилго бол хүлээх. Хэрэв янаг амрагийн амьдралд ноцтой асуудлууд байсан бол одоо зохицуулахад тохиромжтой цаг юм. Хүмүүстэй хамтран ажиллахад маш таатай байна. Хүмүүсийн хэлж буй зүйлийг сайтар сонсохыг хичээ.
НУМ (11/22-12/21)
Та хайртай хүмүүстээ бүхнээ зориулдаг гэдгийг бусад хүмүүс анзаарч эхэлнэ. Таныг шалгасан зүйлс бүхэл өдрийн турш тохиолдох болно. Утсаа авалгүй үл ойшоож байхын оронд шулуухан хэлж ганцаараа байхыг хүсч байгаагаа ойлгуул. Тэдний мөн чанарын талаар бодоод үз. Өөрийгөө зориулах хайр, сэтгэл татагдах хоёрт ялгагдах орон зай бий. Тиймээс хуурамч зангаар хязгаараас давах хэрэггүй. Санхүүгийн байдлаа хэвийнээр авч үлдэхийг хүсч байгаа бол очих дуртай үнэтэй газрууд луугаа зүглэхээ боль.
МАТАР (12/22-1/19)
Од эрхэс матруудыг өнөөдөр өөрсдийн амьдралдаа хяналттай байхыг анхааруулж байна. Өнөөдрийн уриа бол эхэлж хийгээд дараа нь бодох хэрэггүй. Өөрийн нийгмийн амьдралыг онцгой байна гэж найд. Одоо таны олох жагсаалтын тэргүүнд мөнгө, эд хөрөнгө байна. Сэтгэлзүйн таатай байдлыг олж авах, оюун ухаанаа тайван байлгахад анхаар. Гэр бүлийнхээ ирээдүйн төлөвлөгөөнд хэрсүү хандах ба нууц амрагтаа итгэхэд хэцүү байх болно.
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр сансар огторгуй таныг завгүй байлгана. Гэхдээ урьдынхаасаа бодвол таны эрч хүч бага зэрэг тогтворгүй байна. Хэрвээ та хэн нэгнийг ажилд авах гэж байгаа бол та шалгууртаа нийцсэн бүх хүмүүстэйгээ уулзаж, ярилцах хэрэгтэй. Хэрвээ хамтрагчтайгаа үг хэлээ ололцохгүй бол ярихын оронд сайн сонсогч байхыг хичээ. Энэ нь таны үзэл бодолд нөлөөлөхөөс гадна өөрийнхөө байр суурийг хамгаалж үлдэхэд туслах болно. Хайр дурлал тань бага зэрэг хүчтэй байх хэдий ч тогтвортой, дулаахан байна.
ЗАГАС (2/19-3/20)
Та өнөөдөр сэргэлэн цовоо байна. Ирээдүйд тань ихээхэн нөлөөлөх аливаа зүйлсийг суралцахдаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй. Харин энэ үдэш үдэшлэг, цэнгээнд явахад муудах зүйлгүй. Санамсаргүй танил тийм ч таатай биш. Гэмгүй мэдээлэлд их чухал хандах гэсний хэрэггүй. Одоо та хэтэрхий ширүүн байвал ямар ч хамаагүй утгагүй зүйл санаанаас тань гарахгүй зовооно.