|

​2018 онд 25 тэрбум төгрөгөөр 96 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ

​2018 онд 25 тэрбум төгрөгөөр 96 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ

 

2018 онд улсын төсөв болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар нийтдээ 96 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 11 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар орон нутгийн Өмчийн газарт тендер зарлаад байна. Аймгийн Засаг дарга С.Насанбат өнөөдөр /2018.1.18/ холбогдох удирдлагуудтай хуралдан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар санал солилцож холбогдох удирдлагуудад 2018 оны 02 дугаар сарын 15-ны дотор бүх зураг төсвийг бэлэн болгох үүрэг даалгаврыг өглөө.